Нийгмийн сүлжээнд "АИ-92 автобензиний октаны тоо 86 байна" гэх мэдээллийг түгээсэнтэй холбогдуулан Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Стандарт, хэмжил зүйн газар, Нийслэлийн Хяналт шалгалтын газар иргэн М.Орхонтуултай хамтран /2026.09.02/ шатахуун түгээх станцуудад шалгалт хийлээ.
Шалгалтаар "Петровис", "Шунхлай", "Магнай Трейд", "Тэс Петролиум", "M-Oйл", "Газ Ойл нефть", "Содмонгол" зэрэг ШТС-уудаас санамсаргүй байдлаар дээж авч, октаны тоог хэмжсэн юм.
"Октис-2" зөөврийн төхөөрөмж хэмжихэд нэг дээжид 86 ба 93 гэх мэт өөр өөр дүн заах, тооны хэлбэлзэл өндөр зэрэг тохиолдолд 2-3 гарсан. Мөн ижил маркийн 3 ширхэг багаж нэг дээжид зөрүүтэй дүн үзүүлж байсан. Түүнчлэн төхөөрөмжийн үйлдвэрлэгчийн гарын авлагад ч "Зарагдаж буй шатахууны октаны тооны маргаантай нөхцөлд хэмжих хэрэгсэл болгон ашиглахад зориулагдаагүй, зөвхөн анхан шатны баримжаа өгөх индикатор" гэж тодорхой заажээ.
Зориулалтын саванд стандартын дагуу авсан дээж авч, суурин лабораторид шинжлүүлэхэд АИ-92 автобензиний октаны тоо 92-оос дээш стандартад бүрэн нийцэж, хэвийн болох нь тогтоогджээ.
|
Эх сурвалж
| Шатахууныг хангамж, түгээлтийг нэмэгдүүлэх шуурхай штаб
|
АДМИН







Нийгэм





