Ерөнхий боловсролын сурагчдын "Их нүүдэл" шатрын хөтөлбөрийн нээлтийн танилцуулга уулзалт Төрийн ордонд боллоо. Дэлхийн шатрын холбооноос манай улсад 10 мянган иж бүрдэл шатар бэлэглэж, ерөнхий боловсролын бүх сургуулийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээл албан ёсоор орохоор болсон.
Хиймэл оюун ухааны эрин үед хүүхдэд оюуны чадамж (IQ)-аас илүүтэй сэтгэлийн хөдлөлөө жолоодох чадвар (EQ) чухалчилдаг болсон. Шатар нь бусдыг ойлгох, Аливаа үйлдэл хийхээсээ өмнө сайтар тунгаан бодох чадварыг олгодог.
Тиймээс сургууль бүрийн сургалтын хөтөлбөрт шатрын хичээлийг албан ёсоор оруулсан нь "суралцахуйд суралцсан", төлөвшсөн монгол иргэнийг бэлтгэхэд чухал нөлөө үзүүлнэ.
Хүүхэд шатар тоглох явцдаа хаана, хэрхэн алдсанаа болон ямар шийдвэр гаргавал өөр үр дүнд хүрэх байснаа шууд ухаарч, өөрийн үйлдэлд дүгнэлт хийж сурдаг. Энэ нь тэвчээр, хариуцлагатай байдал, өөрийгөө хөгжүүлэн засах хамгийн том чадварыг эзэмшүүлдэг.
Өнөөдрийн уулзалтад нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн төлөөлөл, шатрын сургалтад хамрагдсан багш нар болон эцэг эхийн төлөөллүүд оролцож байна. Олон хүний сэтгэл зүрх, хичээл зүтгэлээр монгол хүүхэд бүрийн оюунд хөрөнгө оруулах "Оюуны их нүүдэл" ийнхүү эхэлж байна.
АДМИН

)




Нийгэм





