Dark Light
Нийгэм | 2026-09-03

“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ СҮХБААТАРЫН ТАЛБАЙД БОЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Иргэдэд 1072 хувьцааны бүртгэл, данс нээлгэх, өв залгамжлал болон ногдол ашигтай холбоотой мэдээлэл, үйлчилгээг нэг дороос хүргэж байна.
 
Иргэдийн эзэмшиж буй “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаатай холбоотой мэдээлэл, бүртгэл, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “1072 ХУВЬЦАА” нээлттэй өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд эхэллээ. Өдөрлөгийг Санхүүгийн зохицуулах хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, “Эрдэнэс Тавантолгой” ХК, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Монголын нотариатчидын танхим хамтран зохион байгуулж байна.
 
Хоёр өдөр үргэлжлэх нээлттэй өдөрлөгөөр иргэдэд 1072 хувьцаатай холбоотой мэдээлэл, зөвлөгөө, үйлчилгээг нэг дороос авах боломж бүрдүүлсэн бөгөөд хувьцааны данс нээлгэх, бүртгэлтэй холбоотой асуудлаа тодруулах, өв залгамжлал болон ногдол ашигтай холбоотой мэдээлэл авах, нотариатын зөвлөгөө, үнэт цаасны зах зээлтэй холбоотой бусад үйлчилгээг авах боломжтой юм. Түүнчлэн иргэд өөрийн эзэмшиж буй хувьцааны бүртгэл, дансны мэдээлэл болон хувьцаатай холбоотой эрх, үүргийнхээ талаар мэргэжлийн байгууллагуудаас мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой.
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь нээлттэй, ил тод компани болох, компанийн засаглалыг сайжруулах, үйл ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх, цаашлаад иргэдийн эзэмшиж буй хувьцааны үнэ цэнийг өсгөх чиглэлээр үе шаттай арга хэмжээ хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, компанийн үйл ажиллагаа, санхүүгийн мэдээллийн ил тод байдлыг хангах, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, хувьцаа болон ногдол ашгийг өвлүүлэх, шилжүүлэх үйл явцыг зохицуулах ажлуудыг хэрэгжүүлж байна. Тухайлбал, 2026 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс нас барсан иргэдийн эзэмшиж байсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа болон түүнд хуваарилагдсан ногдол ашгийг хууль ёсны өвлөгчид шилжүүлэх, өвлүүлэх ажиллагааг эхлүүлсэн. Мөн тус компани компанийн засаглал, санхүүгийн тайлагнал, ил тод байдал болон нээлттэй компанийн шаардлагыг хангахаар Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн бирж болон олон улсын аудитын байгууллагатай хамтран ажиллаж байгаа юм.
 
“1072 ХУВЬЦАА” нээлттэй өдөрлөг нь дээрх үйл ажиллагаа, зохицуулалтын талаар иргэдэд ойлгомжтой, хүртээмжтэй мэдээлэл хүргэхийн зэрэгцээ өөрийн эзэмшиж буй хувьцааны бүртгэл, үнэт цаасны данс, ногдол ашиг болон өв залгамжлалтай холбоотой асуудлаа тодруулах боломжийг бүрдүүлж байна. Нээлттэй өдөрлөг Сүхбаатарын талбайд хоёр өдөр үргэлжилнэ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00