Өнөөдөр /2026.09.03/Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын Б.Баярсайхан Ховд аймагт бусдын гарт амь насаа алдсан охины аав С.Аманжол болон өмгөөлөгчдийн багтай уулзаж, охины ар гэрт үзүүлэх шаардлагатай дэмжлэг, үйлчилгээний талаар ярилцаж шийдвэрлэлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх үйл явц үргэлжилж байгаа энэ хугацаанд охины ар гэр Улаанбаатар хотод амьдрахаар болсон. Харин ах, дүү нарынх нь хичээлийг тасалдуулахгүй сурах эрхийг хангах үүднээс Улаанбаатарт амьдрах харьяаллынх нь дагуу шилжүүлэн суралцуулах асуудлыг Боловсролын Ерөнхий Газрын дарга Х.Тамиртай уулзаж шийдлээ.
Одоогоор тухайн гэр бүл, аав ээж, ах эгч, дүүгийн сэтгэл зүйн байдал маш хүнд, тогтворгүй байна. Тиймээс Ховд аймагт сэтгэл зүйчид болон агентлагаас холбогдох мэргэжилтнүүд ажиллана.
ХГБХХЕГ-ын дарга Б.Баярсайхан: Тухайн гэр бүлийн ЕБС-ийн насны хүүхдүүдэд шаардлагатай байгаа хичээлийн хэрэгсэл мөн өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байгаа хуульчдад зохих дэмжлэгийг үзүүлэх болно. Харин олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагуудаас хүүхдийн хувийн мэдээлэлд хүндэтгэлтэй, ёс зүйтэй хандахыг хүсэж байгаагаа хэллээ.
АДМИН





Нийгэм




