Монгол Улсад барилга, хот байгуулалтын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой “Барилгачдын өдөр”-ийг тохиолдуулан Төрийн дээд одон, нийслэлийн дээд шагнал "Хангарди" одон, Нийслэлийн Засаг даргын шагнал гардууллаа. Шагнал гардуулах ёслолд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Ихбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва нар үг хэллээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулж, олон жил үр бүтээлтэй ажилласан барилгын салбарынхан, хот байгуулагч нартаа түүхт 100 жилийн ой, “Барилгачдын өдөр”-ийн баярын мэндийг хүргэе. Өнөөдөр бид нийслэлийн хот байгуулалт, төлөвлөлт, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын бодлогыг олон жилийн турш нуруундаа үүрч, Улаанбаатар хотыг төлөвлөж, бүтээж буй гурван байгууллага, иргэнд нийслэлийн дээд шагнал “Хангарди" одон гардуулж байна. Хот байгуулалт, хотын стандартын газар нь нийслэлийн хот байгуулалтын бодлого, төлөвлөлт, стандартыг хэрэгжүүлж, хотын хөгжлийг нэгдсэн зохион байгуулалтаар ханган ажиллаж ирлээ.
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар хотын бодлого, төлөвлөгөөг иргэдийн амьдралд хүрсэн бодит бүтээн байгуулалт болгох хариуцлагатай үүргийг гүйцэтгэдэг. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, авто зам, инженерийн дэд бүтэц, нийтийн эзэмшлийн орчны олон бүтээн байгуулалтад та бүхний хөдөлмөр шингэжээ. Хот төлөвлөлт, судалгааны институт Улаанбаатар хотын ирээдүйн хөгжил, бүтээн байгуулалтын зураг төслийг боловсруулдаг. Бид “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г боловсруулж, энэ оны намрын чуулганаар хөгжлийн төлөвлөгөөгөө өргөн барихаар бэлтгэж байна. Зөв төлөвлөлт, оновчтой хөрөнгө оруулалт, чанартай зураг төсөл, хариуцлагатай хэрэгжилтийг нэг зорилгын дор нэгтгэж байж, бид хүний төлөө хотыг бүтээнэ. Нийслэлийн хөгжлийн төлөө хамтран ажиллаж ирсэн та бүхэндээ дахин талархал илэрхийлье” гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар "Алтан гадас" одонгоор:
“Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-ын Барилга захиалагчийн хэлтсийн дарга Б.Ганзориг
“Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-ын Төлөвлөлт судалгааны хэлтсийн дарга Н.Эгиймаа
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
“Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-ын Орчны тохижилт, ногоон байгууламжийн бүсийн Ахлах инженер С.Ариунтуул
“Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-ын Зураг төслийн хяналтын хэлтсийн Ахлах инженер Б.Бат-Оргил
“Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-ын Барилгын хяналтын инженер Б.Туяажаргал
Нийслэлийн Нутгийн удирдлагын байгууллагын дээд шагнал болох “Хангарди” одонгоор:
Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газар,
“Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ,
“Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ
“Хөрш заанууд” ХХК-ийн захирал Чогсомын Батзориг
“Нийслэлийн Засаг даргын Хүндэт тэмдэг”-ээр:
Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газрын ахлах мэргэжилтэн Ц.Мягмарсүрэн
“Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-ын мэргэжилтэн Ө.Эрдэнэчимэг
“Нийслэлийн тэргүүний ажилтан” цол, тэмдэг:
“Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ-ын хэлтсийн дарга С.Анхбаяр
Нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газрын мэргэжилтэн Э.Мөнх-Эрдэнэ
"Нийслэлийн Засаг даргын жуух бичиг"-ээр:
“Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-ын зураг төслийн хяналтын инженер Э.Энхтөгөлдөрийг тус тус шагналаа.







Нийгэм




