Dark Light
Нийгэм | 2026-09-03

ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТАЛБАЙ ХЭТРҮҮЛЭН ОЛБОРЛОЛТ ХИЙСЭН ХЭРГҮҮДИЙГ ИЛРҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image
Хууль зүй, дотоод хэргийн сайдын энэ оны 08 дугаар сарын 27-ны өдөр өгсөн үүрэг, Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан төлөвлөгөөний хүрээнд улсын хэмжээнд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын хайгуул, олборлолт явуулсан, эсхүл бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг зөрчиж олборлолт хийж, газрын хэвлийд халдсан, хүрээлэн байгаа орчинд их хэмжээний хохирол учруулсан, аж ахуйн нэгж, байгууллага, нөхөрлөлийн үйл ажиллагааг таслан зогсоох илрүүлэх зорилгоор Архангай, Баянхонгор, Булган, Хэнтий аймагт хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.
 
Хяналт шалгалтаар Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “Ай Эн Ди” ХХК, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутаг дэвсгэр “Алтай хангай бүрд” ХХК-ний талбайд үзлэг шалгалт явуулахад тусгай зөвшөөрлийн талбайг хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг илрүүллээ. 
 
Иргэд Та Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн талаар Цагдаагийн байгууллагын 102 болон 70191070 тусгай дугаарын утсанд мэдээлж, бидэнтэй хамтран ажиллана уу.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00