Иргэн И нь 2022 оны гуравдугаар сард Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах барилгаас 218 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө худалдаж авахаар холбогдох компаниудтай гэрээ байгуулж 962.324.000 төгрөгийг шилжүүлэн залилуулжээ.
Шалгалтын ажиллагаагаар холбогдогч этгээд болох гадаад улсын иргэн П нь гэр бүлийн хамаарал бүхий иргэн болох Монгол улсын иргэн Х-тэй үгсэн тохиролцож дээрх үйлдлийн аргаар урьд өмнө 5 удаагийн гэмт хэрэг үйлдэж, иргэдэд ойролцоогоор 2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан болохыг ЦЕГ-ын Мөрдөн шалгах албаны Залилах гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид илрүүллээ.
Холбогдогч этгээдүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд зааснаар энэ оны наймдугаар сарын 27-ны өдөр яллагдагчаар татаж хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ.
Иргэд та бүхэн үл хөдлөх хөрөнгө, орон сууц худалдан авахдаа өмчлөгч этгээд гэрчилгээний хүчин төгөлдөр хугацаа, худалдаж буй хувь хүн байгууллага нь борлуулах эрхтэй эсэх барьж дуусаагүй үл хөдлөх хөрөнгө захиалах бол барилгын зөвшөөрөл газрын эрх төлбөрийг нөхцөл зэргийг сайтар шалгаж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.
АДМИН






Нийгэм



