Цагдаагийн байгууллагад энэ оны 08 дугаар сарын 29-ний өдөр “Валют солиулах гээд залилуулсан” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Гомдол, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн "Л" юань солиулах зорилгоор фейсбүүк зарын дагуу үл таних этгээдтэй холбогдож, улмаар гурван удаагийн гүйлгээгээр нийт 93,990,000 төгрөг шилжүүлэн залилуулжээ.
Цагдаагийн байгууллагаас тухайн дансанд барилт хийж, хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
АДМИН





Нийгэм




