Dark Light
Нийгэм | 2026-09-04

ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ ҮЭХ-НЫ 100 ЖИЛИЙН ОЙН ХУРАЛ БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо үүсэж, хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын хурал боллоо.
Баярын хуралд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр оролцож, үе үеийн удирдлага, зүтгэлтнүүд, ахмад буурлууд, нийт гишүүдэд Эрүүл мэндийн сайд Э.Батшугарын мэндчилгээг дэвшүүллээ.
Зуун жилийн өмнө “Эмнэлгийн хөдөлмөрийн үйлдвэрчний эвлэлийн холбоо” нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн тус байгууллага нь эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдын хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдал, ажиллах орчныг сайжруулахын төлөө тууштай ажиллаж ирсэн түүхтэй.
Өнөөдөр эрүүл мэндийн салбарын хөгжлийн гол хөдөлгөгч хүч болсон эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, албан хаагчдынхаа хөдөлмөрийг үнэлж, аюулгүй, эрүүл орчин бүрдүүлэх, нийгмийн баталгаа болон мэргэжлийн хөгжлийг дэмжих нь нэн чухал юм.
Эрүүл мэндийн яамны зүгээс үйлдвэрчний эвлэлийн байгууллагатай нээлттэй, ажил хэрэгч хамтын ажиллагааг бэхжүүлж, салбарын ажилтан, албан хаагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тулгамдсан асуудлыг хамтран шийдвэрлэхэд анхаарч ажиллана гэдгийг онцоллоо.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00