Dark Light
Нийгэм | 2026-09-04

ДАРХАНЫ ШИЛДЭГ ЗӨГИЙН БАЛЫГ ШАЛГАРУУЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Орон нутгийн брэнд бүтээгдэхүүнийг сурталчлах замаар зөгийн аж ахуй эрхлэгчдийн борлуулалт, үйл ажиллагааг дэмжих, хөдөө аж ахуйн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор “BeeDep-MONGOL 3” төсөл, "Хатан эх" зөгийн аж ахуй эрхлэгчдийн холбоо хамтран Дархан-Уул аймгийн “Шилдэг зөгийн бал шалгаруулах арга хэмжээ”-г анх удаагаа зохион байгуулж байна.
Шалгаруулалтад зэрлэг цэцэгсийн зөгийн бал, рапсын зөгийн бал, гурвалжин будааны зөгийн бал гэсэн 3 төрлөөр 39 дээж ирүүлсэн бөгөөд тэдгээрийн үнэр, өнгө, амт чанар, чихрийн хэмжээ зэргийг үнэлэн шилдгийг шалгаруулах юм.
Шүүгчээр Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (JICA)-ын дэмжлэгтэй хэрэгжиж буй “BeeDep-MONGOL 3” төслийн менежер А.Нишияама, аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, ХААГ, ХХААХҮЯ, ХААИС-ийн Дархан салбар сургуулийн багш мэргэжилтнүүд ажиллаж байна.
Маргааш буюу 9-р сарын 5-ны өдөр зөгийн балын үзэсгэлэн худалдаа Залуучууд театрын талбайд болно.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00