Ховд аймгийн Цагдаагийн газар түүхт 100 жилийн ойн босгон дээр шинэ байраа ашиглалтад оруулж, нээлтийн ёслолын арга хэмжээг /2026.09.04/-ний өдөр зохион байгууллаа.
Нээлтийн арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүн, Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж, Ховд аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ш.Сүхтулга, Бригадын генерал Ц.Ням-Очир, Бригадын генерал Б.Билэгт, Ховд аймгийн Цагдаагийн газрын анхны дарга, цагдаагийн дэд хурандаа, Монгол Улсын гавьяат хуульч Т.Норовжав болон цагдаагийн байгууллагын үе үеийн удирдлага, ахмад ажилтан, алба хаагчид, ар гэрийн төлөөлөл, төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл оролцлоо.
Барилгад нийт 60 орчим оффисын өрөө, хурлын болон хоолны заал, фитнес танхим, камерын хяналтын өрөө, хүн тээврийн цахилгаан шат зэрэг алба хаагчдын ажиллах, үйлчлүүлэх иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай зориулалтын орон зайг төлөвлөжээ. Мөн авто гарааш, гадна зогсоолтойгоор шийдсэн байна.
Шинэ байртай болсноор цагдаагийн алба хаагчид ажил үүргээ хэвийн, аюулгүй, тав тухтай орчинд гүйцэтгэхээс гадна алба нэгжүүдийн үйл ажиллагааг уялдуулах, техник технологийн боломжийг нэмэгдүүлэх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй, чанартай хүргэх нөхцөл бүрдэж байна. Мөн алба хаагчдын ажиллах орчин сайжирснаар мэргэжлийн ур чадвар, ажлын бүтээмжийг дээшлүүлэх, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг орчин үеийн шаардлагад нийцүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
АДМИН







Нийгэм




