Dark Light
Нийгэм | 2026-09-05

“НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭР”-ИЙГ ШИНЭЧИЛНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир 2026 оны 09 дүгээр сарын 4-ний өдөр Элчин сайдын яаманд БНСУ-ын Үндэсний тэтгэврийн албаны дэд дарга Жон Тэ Гюүг хүлээн авч уулзав.
Уулзалтаар ахмад настны нийгмийн хамгаалал, тэтгэврийн тогтолцоо, урт хугацааны асаргаа, халамжийн үйлчилгээ, цахим болон нэгдсэн мэдээллийн тогтолцоо, хоёр улсын Засгийн газар хоорондын 2006 оны “Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээр”-ийг орчин үеийн нөхцөл байдалтай нийцүүлэн шинэчлэх ажлын хэсэг байгуулж, идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцлоо.
Мөн Монгол Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газар, БНСУ-ын Үндэсний тэтгэврийн албаны хоорондын Харилцан ойлголцлын санамж бичгийг шинэчлэн хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлэхээр тогтлоо.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00