Dark Light
Нийгэм | 2026-09-05

ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН ДЭЭД БҮТЦИЙН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол, Хятадын хоёр дахь хил дамнасан төмөр зам болох Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын дээд бүтцийн ажлыг 2026 оны 09 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлүүллээ.
Төслийн хүрээнд Монгол, Хятадын төмөр замын царигийн ялгааг харгалзаж 1520 мм-ийн өргөн цариг, 1435 мм-ийн нарийн царигийн замыг зэрэгцүүлэн барьж, нийт 33.5 орчим километр үргэлжлэх дээд бүтцийн ажлыг гүйцэтгэхээр төлөвлөжээ.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил 2025 оны 5 дугаар сард албан ёсоор эхэлсэн. Өнөөдрийн байдлаар төмөр замын гүүрийн шон суурь, доод хөндлөн нуруу, тулгуурын их бие зэрэг замын доод бүтцийн ажлыг дуусгаад байгаа бөгөөд энэ оны 10 дугаар сард гүүрийн бүх дам нурууг угсарч, оны эцэс гэхэд дээд бүтцийн үе тавих (зам төмөр угсрах) ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөөд ажиллаж байна.
Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам нь 1956 онд Монгол, Хятад хоёр улсын хооронд Замын-Үүд, Эрээн чиглэлийн хил дамнасан анхны төмөр зам ашиглалтад орсноос хойш даруй 70 жилийн дараа баригдаж буй хоёр дахь хил дамнасан төмөр замын гарц юм.
Тус төмөр зам нь Хятадын Ганцмод боомтоор хил нэвтэрч, Монголын Гашуунсухайт боомттой холбогдох бөгөөд талууд 2027 онд бүтээн байгуулалтыг дуусган, ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа ажээ.
CCTV International сувгаар цацагдсан мэдээ : https://tv.cctv.com/.https://zogii.mn/VIDExP5jWYc7oVepjebcT1eq260902.shtml

Эх сурвалж | yidaiyilu.gov.cn
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00