Dark Light
Нийгэм | 2026-09-05

“ХИЙМОРЬ” МОРЬТ ХАРВААНЫ ТЭМЦЭЭН ХОЁР ӨДӨР ҮРГЭЛЖИЛНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээнийг найм дахь жилдээ есдүгээр сарын 5, 6-нд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар байрлах “Хаадын хаан морин парк”-д зохион байгуулж байна. Энэ удаагийн тэмцээнд Япон, Канад, Австралийн Холбоо, АНУ, Мексикийн Нэгдсэн Улс, Бүгд Найрамдах Франц Улсаас нийт 14 тамирчин, Монгол Улсаас 73 тамирчин оролцож байна.

Оролцогчид цамхаг харваа, монгол бөмбөг намнаа гэсэн хоёр төрөлд хурд хүч, цэц мэргэнээ сорин өрсөлдөнө. “Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй тэмцээнийг нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын үндэсний морьт харвааны холбоотой хамтран “Мянган морьтон” аялал жуулчлалын арга хэмжээний хүрээнд зохион байгуулж буй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00