Dark Light
Нийгэм | 2026-09-05

ЗАРИМ НУТГААР БОРОО ОРНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Малчид иргэд, тээвэрчдийн анхааралд:
 
05-06-нд шилжих шөнө Төв аймгийн зүүн, Дорноговийн хойд хэсэг, Дундговь, Өмнөговь, Говь-Сүмбэр, Сүхбаатарын нутгаар, 06-ны өдөр Өмнөговийн нутаг, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын өмнөд хэсгээр ахиу хэмжээний бороо орж, салхи шуургатай байх тул болзошгүй аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
 
09-р сарын 04-ний 20 цагаас 09-р сарын 05-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 
 
Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй.
 
Шөнөдөө Хөвсгөл, Архангай, Орхоны зарим сумд, Булган, Сэлэнгийн өмнөд сумдаар 0.0-1.4 мм буюу бага зэргийн бороо, Өвөрхангай, Төв, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатарын ихэнх сумд, Өмнөговийн хойд, Дорнодын өмнөд сумдын нутгаар 2.0-25.0 мм бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Хөвсгөл, Хэнтийн уулсаар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.
 
Өдөртөө Сүхбаатарын ихэнх сумд, Хөвсгөл, Архангайн зарим сумд, Булганы хойд, Төв, Дундговийн зүүн, Хэнтийн өмнөд сумдын нутгаар 0.0-1.4 мм бага зэргийн бороо, Өмнөговь, Дорноговийн ихэнх сумд, Дорнодын өмнөд сумдын нутгаар 0.0-15.0 мм бороо, дуу цахилгаантай аадар бороо, Хөвсгөлийн уулсаар бороо, нойтон цас орно.Бусад нутгаар бороо орохгүй.
 
Салхи: Нутгийн өмнөд хэсгээр зүүн өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 
 
Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 0...-5 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +2...+7 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +14...+19 градус, бусад нутгаар +7...+12 градус дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +12…+17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр +22…+27 градус, бусад нутгаар +17…+22 градус дулаан байна. 
 
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, 5.0-10.0 мм бороо орно. Өдөртөө үүл багасна бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +5...+7 градус, өдөртөө +14...+16 градус дулаан байна.
 
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, 10.0-20.0 мм бороо орно. Өдөртөө үүл багасна бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +4...+6 градус, өдөртөө +13...+15 градус дулаан байна.
 
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, 5.0-10.0 мм бороо орно. Өдөртөө үүл багасна бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр, зарим үед секундэд 11-13 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +2...+4 градус, өдөртөө +12...+14 градус дулаан байна.
 
2026 оны 09-р сарын 07-ноос 2026 оны 09-р сарын 11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
 
06-07-нд шилжих шөнө Өмнөговийн ихэнх сумд, Говь-Алтай, Дорноговийн өмнөд, Дорнодын зүүн өмнөд сумдын нутгаар 0.0-5.0 мм бороо, 07-ны өдөр Говь-Алтайн өмнөд сумд, Баянхонгор, Архангай, Өвөрхангайн зарим сумдын нутгаар, 08-ны өдөр Баян-Өлгий, Говь-Алтай, Хөвсгөл, Архангайн зарим сумд, Ховд, Төв аймгийн өмнөд, Баянхонгор, Өвөрхангай, Булганы хойд сумдын нутгаар, 08-09-нд шилжих шөнө Сэлэнгийн зүүн сумдын нутгаар, 09-ний өдөр Архангай, Өвөрхангай, Булган, Хэнтийн зарим сумд, Төв аймгийн зүүн, Дундговь, Дорнод, Сүхбаатарын хойд сумдын нутгаар, 10-ны өдөр Ховд, Говь-Алтайн баруун өмнөд сумдын 0.0-1.4 мм бага зэргийн бороо орно. Салхи 07, 09, 10-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 0...-5 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр -1...+4 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9...+14 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор +10...+15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +21...+26 градус, бусад нутгаар +15…+20 градус дулаан байна.

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00