2026 оны есдүгээр сарын 06-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Амин дэмтэй хоол хүнс хэрэглэж, буруу хэрэглээгээ багасгах хэрэгтэй. Өдөр бүр дасгал хөдөлгөөн хийж байвал эрүүл байж чадна. Гэр бүлийнхээ гишүүдтэйгээ дотносоход илүү амархан болж хувийн амьдралын уур амьсгал сайхан болж эхэлнэ. Гэр орноо тохижуулах ажил амжилттай байх бөгөөд хүн бүр танд туслах гэвэл гайхах хэрэггүй. Хэн нэгэн маш их тус болох бөгөөд хожим нь та ч хариу барих шаардлага гарах болно.
Үхэр: Гэр бүлийн гишүүний санаанд ороогүй зүйл дээрх эсэргүүцэл таны хувьд гэнэтийн зүйл болох боловч асуудал түргэн шийдэгдэх бололтой. Урьдын туршлага бэлэн байгаа тул учрах саад бэрхшээл түргэн шийдэгдэх болно. Өөртөө бүү эргэлз. Танд хувь хүний хүчин чадал маш их байгаа учраас түүнийг үр бүтээмжтэй ашиглах хэрэгтэй. Өөрийн авьяасаа чадах чинээгээрээ хөгжүүл.
Ихэр: Өөртөө итгэх итгэл, сэтгэлийн тэнхээ өөрчлөгдөж магадгүй. Үүнд сэтгэлээр унах хэрэггүй. Сорилтыг тааламжтайгаар хүлээн ав. Бусадтай холбоо тогтоох нь нэлээн хүнд байж болзошгүй. Бусадтай өөрийгөө бүү жиш. Гэнэтийн зөрчилдөөн гарч магадгүй боловч бараг таны тааллаар хурдан шийдэгдэх болно. Өнөөдөр өсвөр насны хүүхэдтэйгээ анхааралтай харьцаарай.
Мэлхий: Өнөөдрийн чиг хандлага тайван, дөлгөөн зантай, эв найрамдалд дуртай хүмүүст тохирохгүй юм. Та хайртай хүн эсвэл ах дүүсээсээ болж сэтгэлийн дарамттай байна. Хамгийн маргаантай асуудал таны өв хөрөнгө болон давуу талыг тойрч эргэлдэх болно. Түргэн зантай гаргах хэрэггүй. Учрыг нь ойлгох хүртлээ ямар нэгэн үйл хөдлөл хийхээсээ татгалз. Хичээл зүтгэлтэй байвал сайн шийдвэр гарна. Хэн нэгэн танд муухай зан гаргаж, бүдүүлэг аашилж магадгүй. Үүнд их ач холбогдол өгөөд байх шаардлагагүй. Зарим зүйлийг од эрхсийн илгээсэн туршилт гэж бод.
Арслан: Өмнөх ажлаа хэвийн гүйцэтгэх нь гэр бүлд амар тайван байдлыг авч ирнэ. Хувийн харилцаа ямар ч төлөвлөсөн ажлаас чухал байх хэрэгтэй болно. Хуурамч үгнээс болж дотнын харилцаанд сэв сууж магадгүй. Иймд энэхүү харилцаандаа сэтгэл хөдлөлөөрөө бус, бодлоготой хандах хэрэгтэй. Ганц бие хүмүүс үдэшлэгт очвол ганцаардахгүй. Гадаад байдалдаа сайн анхаарч, сэтгэл татам сайхан хувцаслаарай.
Охин: Од эрхэс өөрийгөө сонсох хэрэгтэйг сануулж байна. Боломж олдвол ганцаараа суугаад, өөрийнхөө талаар сайтар эргэцүүлэн бодох хэрэгтэй. Таныг үргэлж зовоож байдаг ямар нэг нууц байдаг бол үнэнээ хэлж, нүглээ наманчлан сэтгэлээ тайвшруулах нь хамгийн зөв арга юм. Эртхэн унтаж амрах нь дээр байх болно. Эрч хүчээ сэргээх арга барилд суралцаарай.
Жинлүүр: Таны зорилго үнэхээр өөрийн тань зорилго уу эсвэл хэн нэгний зорилгын нэг хэсэг үү гэдгийг олж мэд. Яг одоо таны зорилго танд тохирох уу үгүй юу гэдгийг шийдэхэд хамгийн тохиромжтой үе. Таны танилын хүрээ өргөжих болно. Ямар нэг хариуцлагатай ажил хүлээж авахаас өмнө амьдралаа тал бүрээс бодолцож хайртай хүндээ хангалттай цаг гаргаж чадах эсэхээ сайтар бодолц. Мөн энэ таны амьдралд ямар үнэ цэнтэй вэ гэдгийг бодолц.
Хилэнц: Та өнөөдөр маш их эрч хүч, өөртөө итгэх итгэлийг мэдрэх болно. Өөрийн бодол санаагаа илэрхийлэх үнэхээр амар байна. Мөн ан цав гарсан харилцаагаа дахин бүтээхэд тохирсон өдөр. Хайртай хүнээ өөрийгөө бөөцийлүүлж, өөрчлөхийг зөвшөөр. Янз бүрийн үйл ажиллагаанд оролцохоос зайлсхий. Хэн нэгний хүссэн зүйлийг хийхээс илүүтэйгээр өөрийн хэрэгцээгээ эхэлж биелүүл. Өөрийн бие, оюун санаа, сэтгэл зүрхэндээ анхаарал тавьж оройг хайртай хүнтэйгээ романтик байхаар төлөвлө.
Нум: Төлөвлөгөө гаргаж, өөртөө цагаа зориул. Чөлөөт цагаа зугаатай өнгөрүүлэх хэрэгтэй үе. Байр орон сууцаа цэвэрлэж, тохилог байдалд оруулсны дараа хайртай хүмүүстэйгээ нам жим орчинд цагийг өнгөрүүл. Биеийн дотоод мэдрэмжээ сайн хянах нь эрүүл мэндийн хэвийн байдлаа хадгалах гол арга байна. Зарим хүмүүс шинэ хайр дурлалтай учирна. Өмнө нь хэзээ ч төсөөлж байгаагүй хүнд сэтгэл татагдах бололтой.
Матар: Хотоос гадагш гарч, цэвэр агаарт найз нөхөдтэйгөө уулз. Дотнын найзуудтайгаа аян замд гарвал хөгжилтэй байх бололтой. Ажлын ачааллаас болж аяллаа хойшлуулж байсан бол одоо оролдоод үз. Аливаа зүйлийг болохгүй гэдэг үгсийг өнөөдөр амнаасаа унагаад хэрэггүй. Хайр дурлалын харилцаанд асуудал гаргахгүйн тулд хуурах оролдлого бүү хий.
Хумх: Од эрхэс сонирхолтой хобби, хайр дурлалд энэ өдрийг зарцуулахыг дэмжиж байна. Хайр дурлал танд аз авчирч байна. Хайртай хүнтэйгээ эсвэл ганцаараа урлаг соёлын арга хэмжээнд оролц. Хуримтлагдсан стрессээ тайлах сайн арга байх болно. Гэр орондоо анхаарал хандуул. Халуун дулаан сэтгэл ханамжийг мэдрэхийн тулд гэр бүлийнхэндээ амттай хоол хийж өгч болно.
Загас: Хэрвээ та илүү мөнгө олох зорилгоор чөлөөт цагаараа ажиллахаар шийдсэн бол энэ нь тийм ч сайхан санаа биш гэдгийг сануулж байна. Ажил амралтыг зөв хослуулах цаг үе. Та өнөөдөр бүх зүйлийг хяналтдаа байлгахыг хүсэх болно. Ахмад хүмүүс ч бусдад хэт их сургамжилж, тэднийг ятгах хэрэггүй. Хүмүүс таны хийж буй зүйлийг бүрэн ойлгоогүй байгаа тул бусдад өөрийнхөө санааг ойлгуулж чадахгүй гэдгийг ойлго. Хэрвээ тэд ойлговол хүссэн хүсээгүй таныг дагах л болно.
АДМИН







Нийгэм




