Dark Light
Нийгэм | 2026-09-05

ЦАХИЛГААН ДАМЖУУЛАХ ШУГАМУУДЫГ ЗӨӨЖ, ШИЛЖҮҮЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр зам нь Улаанбаатар хотын стратегийн өндөр ач холбогдолтой төсөл бөгөөд энэ сардаа багтаан дуусгаж, ашиглалтад оруулах зорилтын хүрээнд бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.
Үүний хүрээнд тус бүтээн байгуулалтын төслийн Эмээлт, Шувуун фабрик орчмын трассын дагуу цахилгаан дамжуулах шугамуудыг зөөж, шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх үүднээс Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан,  тус яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай нар ажлын явцтай , ажлыг эрчимжүүлэх, зарим тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллалаа.
Тухайлбал, Багц-1 буюу 220 кВ-ын тулгууруудыг зөөж, шилжүүлэх ажлыг "Энх-Өглөө" ХХК, багц-2 болон 3 буюу 110 кВ -ын тулгууруудыг зөөж, шилжүүлэх ажлыг “Виртуалсофт” ХХК тус тус гүйцэтгэж байгаа юм. 
Ажлын эхэнд төмөр замын трасст өртсөн 110кВ-ын шугам шилжүүлэх явцыг гүйцэтгэгч компани болох "Виртуалсофт" ХХК-ийн ажлын явцтай танилцав. Тус компани нийт 40 анкар суурилуулахаас 36 тулгуурын суурийг бэлэн болгосон бөгөөд хадтай хэсэгт суурилагдах 4 суурийг 2.60 метрийн гүнд хийж гүйцэтгэх аж. БНХАУ-аас захиалсан 40 анкарын 3 нь ирээд байгаа бөгөөд үлдсэн 37 нь яг одоо хил дээр гаалийн бүрдүүлэлт хийгдэж байгаа талаар албаныхан мэдээлэл өглөө. Тулгууруудыг босгох ажил энэ сарын 09-ний өдрийн дотор дуусахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.
Тус хэсэгт эрчим хүчний шугам огтлолцсон хэсгүүд байгаа бөгөөд ойрын өдрүүдэд яаралтай шугамыг тасалж, ажлыг эрчимжүүлэх талаар Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай салбарын сайдад танилцууллаа.
Харин 220 кВ-ын анкаруудын хувьд 13 тулгуур босгох бөгөөд шаардлагатай материалуудыг БНХАУ-аас захиалах, татан авах ажил дуусаж, тулгууруудаа суурилуулах ажилдаа оржээ. Төлөвлөгөөт ажил ирэх долоо хоногт дуусахаар байгаа аж. 
Төрийн нарийн бичгийн дарга нэн яаралтай төмөр замын трасстай огтлолцож буй хэсгийг гүйцэтгэж, төмөр замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг саадгүй үргэлжлүүлэхийг үүрэг болголоо. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00