Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байна.
09-р сарын 06-ны 20 цагаас 09-р сарын 07-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн өмнөд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй.
6-7-нд шилжих шөнө Өмнөговийн ихэнх сумд, Говь-Алтай, Дорноговийн өмнөд сумдын нутгаар,
7-ны өдөр Говь-Алтай, Архангайн өмнөд, Баянхонгор, Өвөрхангайн хойд сумдын нутгаар 0.0-5.0 мм бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр. Алтайн салбар уулс, говь, талын нутгаар секундэд 10-12 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр сэрүүсэж, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчмоор -3...-8 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг-Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -3...+2 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор +12...+17 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +7...+12 градус, бусад нутгаар +2...+7 градус дулаан, өдөртөө Говь-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +12…+17 градус, Их нууруудын хотгороор +22…+27 градус, бусад нутгаар +16…+21 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө +2...+4 градус, өдөртөө +16...+18 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө сэрүүсэж 0...+2 градус, өдөртөө +15...+17 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө сэрүүсэж -1...-3 градус хүйтэн, өдөртөө +13...+15 градус дулаан байна.
2026 оны 09-р сарын 08-наас 2026 оны 09-р сарын 12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
08-ны өдөр Баян-Өлгий, Говь-Алтай, Хөвсгөлийн зарим сумд, Архангайн ихэнх нутаг, Баянхонгор, Өвөрхангай, Булганы хойд сумдын нутгаар, 08-09-нд шилжих шөнө Сэлэнгэ, Төв аймгийн баруун сумдын нутгаар, 09-ний өдөр Дундговь, Төв аймгийн зүүн, Хэнтий, Дорнодын өмнөд, Дорноговь, Сүхбаатарын хойд сумдын нутгаар, 10, 11-ний өдөр Ховд, Говь-Алтайн баруун өмнөд сумдын нутгаар 0.0-1.4 мм бага зэргийн бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -3...-8 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -2...+3 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9...+14 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +12...+17 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +22...+27 градус, бусад нутгаар +17…+22 градус дулаан байна.
|
Эх сурвалж
| ЦУОШГ
|
АДМИН







Нийгэм




