Dark Light
Нийгэм | 2026-09-06

ОХИН: ТАНЫ НЭР ХҮНД ӨСНӨ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2026 оны есдүгээр сарын 07-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Аливааг өөрийнхөөрөө хийхийг хүсэх ч олдсон боломжоосоо илүү гарах хэрэггүй. Хэтрүүлж хийвэл эсрэг үр дүнд хүрч болзошгүй. Та өөрийн муу зан араншингаа арилгах хэрэгтэй. Гэнэтийн шийдвэр аюул бий болгоно. Од эрхсийн нөлөө ажил хийх эрмэлзэл төрүүлэх боловч өөрийгөө илүү анхаар. Ажлаа эрт дуусган, сонирхолтой зүйлдээ цаг гарга. Дотнын найз нөхөдтэйгөө цаг гарган уулз.

Үхэр: Бизнесийн үйл ажиллагаанд бүхий л цаг заваа гаргаж чадвал нөхцөл байдал таны талд эргэнэ. Хийх гэж байгаа ажлаа өөрийн биеэр бодитой сайн мэдрээгүй байж, яаруу сандруу эхлэх хэрэггүй. Мөнгө зээлэх гэсэн хүсэлтэд татгалзах хэрэгтэй болно. Танд хүрэлцээтэй хэмжээний мөнгө байхгүй эсвэл байгаа мөнгөө эргэлтэд оруулах зайлшгүй цаг үе гэдгийг тэд ойлгоно. Сэтгэл санаа тавгүй үед иог, бясалгал хийх нь тайвшруулаад зогсохгүй, биеийн алжаалыг тайлах болно.

Ихэр: Олдсон боломжийг ашиглаж чадвал өнөөдөр хийхээр төлөвлөсөн ажил амархан байна. Ажил мэргэжилдээ зориулсан хүчин зүтгэлийн чинь үр дүн таныг урамшуулна. Таны нэр хүнд, нийгмийн байр суурь нэмэгдэх бололтой. Бусад хүмүүсийн амьдралд өөрчлөлт авчрахыг та эрмэлзэх болно. Шинэ орчинд дасах гэж хичээж буй хүмүүсийн хувьд шинэ найз нөхөдтэй болох сайхан боломж бий болно. 

Мэлхий: Шинжлэх ухаан таних мэдэхүйн чиглэлээр мэдлэгээ дээшлүүлэх боломж гарна. Завгүй ажиллах өдөр бололтой. Саад бэрхшээл тохиолдох ч амьдралын эрч хүч, хүсэл эрмэлзэл тань буурахгүй. Таныг юу аз жаргалтай болгодог гэдгийг олж мэдсэнээр амьдралдаа чухал шийдвэрийг гаргах болно. Цагийг хий дэмий өнгөрүүлэлгүй, үр бүтээлтэй ашигтай зарцуулж байж хүслээ биелүүлэх боломж гарна. 

Арслан: Өнөөдөр магтуулах гавьяатай хүмүүс өөрийгөө үнэлэх үнэлэмжээ бүү бууруул. Хэрэв эргэлзэж байсан бол яг одоо шийдвэрээ гарга. Сонголт тань тийм ч тогтвортой биш байж болох ч зүгээр хүлээхээс дээр. Гэнэтийн мэдээ таныг төлөвлөгөөгөө эргэж харж, өөрчлөлт хийхэд хүргэж мэднэ. Хамгийн гол хүсэл мөрөөдлөө бодит зүйл болгохыг эрмэлзээрэй. 

Охин: Өнөөдөр эхлэх гэж төлөвлөсөн байсан үйл ажиллагааныхаа санхүүгийн эх үүсвэрийг шийдэх бололтой. Од эрхсийн шилжилт хөдөлгөөн таны ажил хэргийг ивээж байна. Таны өмнө гаргасан хүчин чармайлтын үр дүн гарна. Бусдад таатай сэтгэгдэл төрүүлэх тул шинэ найз нөхөдтэй болно. Таны нэр хүнд өснө. Харин бусдыг аялдан дагалдах хэрэггүй.

Жинлүүр: Энэ үед санхүүгийн хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгийн худалдаа хийхдээ мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах хэрэгтэй. Сонирхолтой бөгөөд өвөрмөц байдлыг бий болгох эд зүйл худалдан авах нь ашигтай наймаа байх болно. Овоорсон их ажилтай байгаа хүмүүс түүнийгээ аль болох түргэн дуусга. Урт хугацааны зорилго болон сайтар бодсон төлөвлөгөөтэй бол өнөөдөр болох үйл явдал таныг урамшуулна.

Хилэнц: Мэдээллийн урсгал ихсэх өдөр. Хэрвээ чухал мэдээллийг аль болох хурдан авах тухай санаа зовж байгаа бол сайн мэргэжилтэнтэй уулз. Энэ нь таны өмнө том боломж нээж өгнө. Та санаа бодлоо нэгтгэх хэрэгтэй болно. Илүү их орлого бий болгох, эд баялаг эзэмшихэд анхаарлаа хандуулна. Таны ухаан санаанд мөнгө хийх шинэ санаа орж ирэх бөгөөд хэрэгжүүлэхээсээ өмнө үр дүнг сайн судал.

Нум: Өөрийн хүрээллийг өргөжүүлэхийн тулд хичээл зүтгэл гарга. Ажил хэрэгт саад гарч магадгүй тул энэ үед бэлэн байж саадыг түүртэлгүй давахыг хичээх хэрэгтэй. Ашиг орлого гэнэт гарч ирсэн зарлагыг давахад туслах болно. Бусадтай зарлагаа хуваалцаж хамтран юмаа хийх нь зүйтэй. Өнөөдрийн эерэг энергийг дэмий битгий үрээрэй. Ирж буй хэдэн хоногийн турш олдсон боломжийг ашиглан өөрчлөлт хий. 

Матар: Санхүүтэй холбоотой шийдвэрүүдээ дахин сайн шалга. Өдрийн төлөвлөсөн бүх зүйлээ цэгцлэх нь удахгүй хэрэг болно. Зарим хандлага таныг сэтгэл санаагаар унагана. Сэтгэл санааны хөөрөл нь үл ойлголцох байдалд оруулж, дотнынхоо хүмүүстэй зөрчилдөх шалтгаан болно. Иймээс юу чухал уу гэдгийг сайн бодож шийдвэр гарга. Шаардлагатай гэсэн зүйлдээ л зарлага гарга. Мөн зардал гаргах шийдвэрийг бусдаас хамааралгүй гаргах нь чухал. 

Хумх: Ажлаа өөрийнхөөрөө явуулахыг хүсэх ч зарим үйл явдал төлөвлөгөөгөө өөрчлөхийг шаардана. Сайхан боломжийг атгасан бол хүний итгэлийг сайн даах шаардлагатай болно. Хийсэн ажлаа бэлэн эсэхийг сайн шалгаж байж бусдад танилцуул. Шаардлагатай бол илүү цагаар ажилла. Бусад хүмүүс таныг анхаарч харах болно. Амжилтыг тань урагш хөтлөх боломж нээгдэх учраас аливаад авхаалжтай бай. 

Загас: Төвлөрөх, анхаарлаа төвлөрүүлэх зэрэгт гол анхаарлаа хандуулбал ямар ч ажилд амжилт дагуулах болно. Танд боломжийн санаанууд байгаа бол логик сэтгэлгээ, практик ухааныг хослуулан бодит ажил болго. Ямар ч асуудал хурдан шийдэгдэнэ. Гэхдээ хамтран зохион байгуулах үйл ажиллагаа төсөвлөсөн санхүүд багтахгүй бололтой. Гэнэтийн саадыг урьдчилан тооцоол. Залуу хүмүүсийн хайр дурлалын хүсэл тэмүүлэл нэмэгдэж, амьдралын идэвх өндөр байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00