Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр /2026.09.11/ боллоо. Хуралдаанаар НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн 12 асуудлыг хэлэлцэж, бүлгийн гишүүд саналаа хэллээ.
Хуралдааны эхэнд “Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө”-г батлах тухай асуудлыг хэлэлцэв. Энэ үеэр төлөөлөгчид нийслэлийн хөгжлийн төлөвлөгөөнд хотын хөгжлийн бодлого, иргэдийн амьдралд шууд нөлөөлөх томоохон төсөл, арга хэмжээг эрэмбэлэн тусгах, өмнөх жилүүдэд эхлүүлсэн ажлуудыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, дуусгахад анхаарах шаардлагатайг онцоллоо.
НИТХ-ын төлөөлөгч Л.Ариунтуяа хөгжлийн төлөвлөгөөнд тусгах ажлуудын эрэмбэ, ач холбогдлыг нягталж, өмнөх жилүүдэд эхлүүлсэн ажлуудын үргэлжлэл болон иргэдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга хэмжээг тодорхой тусгах шаардлагатайг хэлэв. Харин төлөөлөгч Г.Батзориг ирэх онд ашиглалтын шаардлага хангахгүй болсон лифтийг шинэчлэх асуудлыг хөгжлийн төлөвлөгөөнд тусгасан эсэхийг тодруулж, энэ чиглэлд анхаарахыг сануулав.
Мөн Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэх, иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой тулгамдсан асуудлыг хөгжлийн төлөвлөгөө, төсөвтэй уялдуулах шаардлагатайг төлөөлөгчид онцоллоо. Тухайлбал, Төлөөлөгч Б.Мягмар зэвтэй усны асуудал олон жил үргэлжилж байгаа тул 2027 оны хөгжлийн төлөвлөгөө, төсөвт тусган, бодитой арга хэмжээ авч шийдвэрлэх шаардлагатай гэв.
Түүнчлэн төлөөлөгч Д.Отгонсүрэн байгаль орчин, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлыг хотын хөгжлийн бодлоготой уялдуулахын зэрэгцээ аялал жуулчлалын бүсүүдийн авто зам, явган хүний замын хүртээмжийг сайжруулах шаардлагатайг хэлэв. Тэрбээр, Тэрэлж орчмын замын нөхцөлийг сайжруулах, Налайх дүүргийн арын замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх, Хан-Уул дүүргээс хотын төв хүртэлх явган хүний замын хүртээмжийг нэмэгдүүлэх санал гаргав.
Төлөөлөгчдийн гаргасан санал, байр суурийг нэгтгэн, “Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө” батлах тухай асуудлыг НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ. Үргэлжлүүлэн Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2025 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай, Нийслэлийн гадаад үнэт цаасыг дахин санхүүжүүлэх тухай, Нийслэлийн дотоод үнэт цаас гаргахыг дэмжих тухай, Нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон бусад асуудлыг хэлэлцэж, НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ

Нийгэм