Баян-Өлгий аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс болон орон нутгийн мах бэлтгэлийн үйлдвэрүүд хамтран бэлтгэсэн мах, махан бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах нөхцөлийг бүрдүүллээ. Үүний тулд "Халал" стандартын баталгаажуулалтыг хэрхэн хийх болон түүнийг олон улсын түвшинд хэрхэн баталгаажуулах талаарх албан ёсны мэдээллийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд зориулан гаргасан байна.
ХАЛАЛ БАТАЛГААЖУУЛАЛТЫГ ОЛОН УЛСАД ХЭРХЭН ШАЛГАХ ВЭ?
Орон нутгийн мах, махан бүтээгдэхүүний Халал баталгаажуулалтын итгэмжлэлийн эрх, түүний хүрээ болон хүчинтэй хугацааг Булангийн орнуудын итгэмжлэлийн байгууллагын (GAC) албан ёсны цахим сангаас олон улсын хэрэглэгчид шууд шалгах бүрэн боломжтой юм. Сонирхсон иргэд болон импортлогч талууд дараах дарааллын дагуу мэдээлэлтэй танилцаж болно.
- Вэбсайтад нэвтрэх: Булангийн орнуудын итгэмжлэлийн байгууллагын GAC Итгэмжлэгдсэн байгууллагуудын жагсаалт цахим хуудсанд хандана.
- Хайлт хийх: Баталгаажуулалтын мэдээллийн сангийн "Entity name" эсвэл "Reference number" хэсгийг сонгоно.
- Дугаар оруулах: Тус хэсэгт 0089 гэсэн тусгай дугаарыг оруулна.
- Илэрцийг харах: "SEARCH" товчийг дарснаар Баян-Өлгий аймагтай холбоотой Халал стандартын дэлгэрэнгүй баримт бичиг гарч ирэх болно.
ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН АЧ ХОЛБОГДОЛ
Энэхүү Халал стандартын баталгаажуулалт нь Баян-Өлгий аймгийн эко махыг Арабын болон Булангийн орнууд руу шууд экспортлох, Монгол малын махны үнэ цэнийг дэлхийн зах зээлд өсгөхөд маш чухал ач холбогдолтой алхам болж байна. Ингэснээр орон нутгийн үйлдвэрлэгчид болон малчдын орлого нэмэгдэж, гадаад худалдааны шинэ суваг нээгдэж байна.




АДМИН





Нийгэм




