ОХУ-Чита хотод Олон улсын хүүхдийн спортын XII наадам өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Наадмын эхний өдөр шатрын багийн төрөлд Монгол улсаас нэг, ОХУ-ын Чита хотоос хоёр, ОХУ-ын Буриад улсаас нэг баг оролцож байна. Манай улсын багт “Таван хан” клубийн дасгалжуулагч, Олон улсын дасгалжуулагч, спортын мастер Ө.Бат-Очирын удирдлага дор Б.Сэргэлэн, Б.Цолмон, Д.Цэлмүүн нар өрсөлдөж байна.
Б.Сэргэлэн нь Азийн АШТ-ий хүрэл медальтай, дэд мастер цолтой бол Б.Цолмон нь Олон улсын дэд мастер, Ази тивийн аварга, УАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальтай, Д.Цэлмүүн дэлхийн аварга, Азийн аварга, Зүүн Азийн аварга, Олон улсын эмэгтэйчүүдийг дэд мастер цолтой тамирчин юм.
Тэднийг дасгалжуулж буй Ө.Бат-Очир нь шатрын спортоор 20 жил дасгалжуулагчаар ажилласан ба түүний шавь нараас ДАШТ-ээс нэг алт, Азийн АШТ-ээс 90 орчим медаль хүртжээ. Тэмцээн болж буй “Динамо” спорт цогцолбор нь 12 төрлийн спортын тэмцээн уралдаан, бэлтгэл сургуулилтыг нэгэн дор зохион байгуулах хүчин чадалтай бөгөөд тус ордонд Монголын волейболын баг тамирчид бэлтгэл сургуулилтаа хийж, маргааш эхний тоглолтоо хийнэ. Тус наадмын нээлтийн ёслол өнөөдөр 19:00 (Улаанбаатарын цагаар 18:00) цагт эхлэх юм.
АДМИН





Нийгэм



