Dark Light
Нийгэм | 2026-09-21

УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ СУРГАЛТТАЙ ДУНД АНГИД 35 СУРАГЧ ЭЛСЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль (АШУҮИС) нь тус их сургуулийг түшиглэсэн Уламжлалт анагаах ухааны сургалттай дунд ангийн элсэлтээ авч, 2026 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ.
Хичээлийн шинэ жилийн нээлтэд Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх, УАУ-ны докторын зэрэг хамгаалуулах Эрдмийн зөвлөлийн дарга, профессор Н.Хүрэлбаатар, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр, АШУҮИС-ийн ректор Б.Дамдиндорж, Боловсролын ерөнхий газрын дарга Х.Тамир, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн захирал Х.Отгонбаатар,  ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга М.Наранпүрэв, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газрын Уламжлалт анагаах ухааны хэлтсийн дарга Х.Бунд-Очир, АШУҮИС-ийн захиргааны зөвлөлийн гишүүд, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “Засгийн газарт чиглэл хүргүүлэх тухай” 03 дугаар зарлиг, Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “Монгол уламжлалт анагаах ухааныг 2026-2030 онд хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний 3.1-дэх  “Уламжлалт анагаах ухааны сургалттай ерөнхий боловсролын сургууль байгуулах” арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Боловсролын яам, АШУҮИС ажлын хэсэг байгуулан ажиллаж, сургалтын хөтөлбөрийг Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, АШУҮИС, МАУОУС-ийн багтай хамтран боловсруулсан байна.  Элсэлтийн журмыг АШУҮИС-ийн ректорын тушаалаар батлуулсан бөгөөд Боловсролын Яам, Боловсролын Ерөнхий Газраас сурах бичиг, тавилга, сургалтын тоног төхөөрөмжөөр хангаж хичээл сургалтаа эхэлж байна.

Энэхүү Уламжлалт анагаах ухааны сургалттай дунд ангид Нийслэл хот, Хэнтий, Сүхбаатар, Өвөрхангай, Дундговь, Орхон-Уул, Говьсүмбэр зэрэг 6 аймгаас, Япон, ХБНГУ зэрэг улсуудаас 35 сурагч элсээд байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19