Dark Light
Нийгэм | 2026-09-22

ТАРИАЛАНГИЙН БҮС НУТГААР НОЙТОН ЦАС ОРОХ МАГАДЛАЛ 50-90 ХУВЬ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Есдүгээр сарын 26–27-нд Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дархан, Төв, Хэнтий, Дорнодын газар тариалангийн бүс нутгаар нойтон цас орох магадлал 50%, 28–29-нд Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дархан, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дорнодын газар тариалангийн бүс нутгаар 90% байна.
Иймд тариаланчид та бүхэн
  • Нойтон цас орох төлөвтэй өдрүүдээс өмнө таримал ургамлын ургалтын нөхцөлөөс хамааран ангилан хадах болон шууд хураалтын ажлыг тохиромжтой үед нь цаг алдалгүй гүйцэтгэх; 
  • Ургац хураалтын техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах;
  • Хураасан үр тариаг чийг авах, муудахаас сэргийлж стандартын дагуу хатаах, хадгалалтад оруулах;
  • Үр тариа, төмс, хүнсний ногооны хураалт, тээвэрлэлтийн явцад чийг, хүйтнээс хамгаалах арга хэмжээ авах;
  • Хураалтад комбайны эд ангийн тохируулгыг тааруулан эртнээс бэлтгэх;
  • Хураалтын дараах талбайн үлдэгдэл болон хураалттай холбоотой ажлыг цаг агаарын нөхцөлтэй уялдуулан төлөвлөхийг зөвлөж байна. 

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10