ЯАГААД ӨВЛИЙН ДУГУЙ ХЭРЭГЛЭХ ШААРДЛАГАТАЙ ВЭ?
Хур тунадас орж , цаг агаар хүйтэрч байгаа эдгээр өдрүүдэд жолооч автомашиныхаа зуны дугуйг өвлийн дугуйгаар солих зайлшгүй шаардлагатай.
Учир нь зуны дугуй нь хүйтнийг тэсвэрлэх чадвар муутай ба хөлдөх явдал гардаг. Ингэснээр дугуйн хий сулрах, замтай харьцах чадвар алдагдах, хөлдсөнөөс болж язрах, бензин түлш зарцуулалт ихсэх цаашлаад бидний эдийн засагт ч сөргөөр нөлөөлдөг.
Хэрэв та хөдөө замд их явдаг бол дугуйн гинж, хадаастай дугуйг авч явах нь тохиромжтой юм. Энэхүү гинж, хадаас нь их цастай, мөстэй замд дугуйн зүтгэх хүчийг сайжруулж цасыг хагалахад онцгой үүрэгтэй байдаг.
Иймд жолооч та өөрийн болон бусдын амь нас, эрүүл, мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдлээс хамгаалж зуны дугуйгаа өвлийн дугуйгаар сольж хөдөлгөөнд оролцоорой.
Г.ГАНЦЭЦЭГ







Нийгэм




