Dark Light
Нийгэм | 2026-10-02

УЛААНБААТАРТ ӨНӨӨ ШӨНӨ ЯЛИМГҮЙ ЦАС ОРНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2026 оны 10 дугаар сарын 02-ноос 10 дугаар сарын 12-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. 
 
Иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд:
 
03-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна, бусад хугацаанд өдөртөө ихэнх нутгаар дулаарна.
 
Хур тунадас: 02-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 03-нд говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 05-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 06-нд Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 07-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 08-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. 
 
Салхи: 02-нд говь, тал, хээрийн нутгаар, 06, 10-нд Алтайн уулархаг нутгаар, 07, 08-нд нутгийн зарим газраар, 11-нд нутгийн баруун хагаст секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.   
 
Агаарын температур: Ихэнх нутгаар өдөртөө дулаахан Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -5...-10 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...+8 градус дулаан, бусад нутгаар -2...+3 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +5...+10 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр +15...+20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +20...+25 градус, бусад нутгаар +11…+16 градус дулаан байна.
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
 
Хур тунадас: 02-03-нд шилжих шөнө ялимгүй цас, 08-нд хур тунадас орно.
 
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 06-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
 
Агаарын температур: 04-нийг хүртэл шөнөдөө -3...+2 градус, Яармаг-Сонгиноны орчмоор -2...-7 градус, өдөртөө +8...+13 градус дулаан, 05-наас дулаарч шөнөдөө 0...+5 градус дулаан, Яармаг-Сонгиноны орчмоор -2...+3 градус, өдөртөө +13...+18 градус дулаан байна. 

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10