Dark Light
Нийгэм | 2026-10-02

СЭТГҮҮЛЧДИЙГ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ЭРХ ЗҮЙН ЧИГЛЭЛЭЭР МЭРГЭШҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн шинэчлэл, эрх зүйн орчны өөрчлөлтийн талаарх олон нийтэд хүрэх мэдээллийн чанар, хүртээмжийг сайжруулах, хэвлэл мэдээллийн байгууллагын мэргэжлийн оролцоог дэмжих зорилгоор Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO)-тай хамтран “Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” 12 дахь удаагийн сургалтыг 2026 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зохион байгууллаа.
 
Сургалтыг Монгол Улсад Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх шинээр байгуулагдаж байгаатай холбогдуулан “Эрх зүйн шинэ орчин ба хэвлэл мэдээллийн оролцоо” сэдвээр зохион байгуулж, гэр бүл, хүүхдийн эрх зүйн чиглэлээр мэдээлэл бэлтгэдэг сэтгүүлчдэд шаардлагатай мэдлэг, мэдээллийг өгсөн юм.
 
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Өлзийжаргал хэлсэн үгэндээ шүүх эрх мэдэл, хэвлэл мэдээллийн байгууллагын хамтын ажиллагаа нь иргэдэд шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийн талаар үнэн зөв, ойлгомжтой мэдээлэл хүргэх, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцлов.
 
Сургалтын зорилго нь гэр бүл, хүүхдийн хэрэг, маргааны талаар мэдээлэл бэлтгэдэг сэтгүүлчдийн эрх зүйн мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхийн зэрэгцээ хүүхдийн эрх, нэр төр, хувийн нууцыг хамгаалсан хариуцлагатай сэтгүүл зүйг төлөвшүүлэхэд оршино...

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19