Dark Light
Нийгэм | 2026-10-03

АРСЛАН: ТАНЫ СЭТГЭЛ ТАТАМ БАЙДАЛ ТОДОРНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2026 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Өнөөдөр сонин содон үйл явдлаар дүүрэн байна. Амьдралд сайн нөлөө үзүүлэх сайхан үйл явдлууд тохиолдох болно. Энэ өдөр та өөрийн дотоод сэтгэлийг цэнэглэх шаардлагатай. Олон боломж гарч ирнэ. Сэтгэл санаагаа засах дасгал хийж, амьдралдаа сайн сайхны мэдрэхүйг авчир. Бусадтай маргалдахаас хол бай. Өнгөрсөнд авсан сэтгэлийн шарх сорвио эдгээх мөч юм. Өөрийгөө эрүүл хоол хүнсээр ханга. 

Үхэр: Од эрхсийн нөлөөгөөр амьдралын эрч хүч буурах тул эрсдэлтэй ажилд таагүй. Хувийн харилцаанд шийдэгдээгүй асуудлынхаа учрыг олохыг хичээ. Таны хувийн амьдралд өөрчлөлт гарах магадлалтай. Таны зан ааш хайртай хүнийхээ сэтгэл санаанаас хамааралтай байдалд орно. Ганц бие хүмүүс зугаа цэнгэл гэхээсээ илүүтэйгээр өөрийн амьдралын хэмнэлд анхаарлаа хандуул. 

Ихэр: Гэр бүлийнхэнтэйгээ хамт байж цагийг зугаатай өнгөрүүл. Амралтаа үр бүтээлтэй өнгөрүүл. Ойрын хамаатан, ах дүүсийн уулзалт болох магадлалтай. Ойр дотнын хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэхийг хүснэ. Хувийн амьдрал, хайр дурлалын харилцаанд асуудал үүсэж үл ойлголцол бий болж мэднэ. Харин буулт хийгээд байхад ч энэ асуудал шийдэгдэхгүй бол өнөөдөр юу ч хийх гэсний хэрэггүй.

Мэлхий: Өнөөдөр таны эргэн тойрон дахь хүмүүс маш мэдрэмтгий эмзэг болох болно. Та ч мөн нэлээд ойлгомжгүй байх тул найз нөхөд, ойр дотнын хүмүүстэйгээ аль болох тайван харьцахыг хичээ. Найз нөхдийн харилцаанд үл ойлголцол гарч найз нартайгаа муудалцаж магадгүй. Хэрэв тэгвэл та сэтгэлээр унах болно. Хөгжилтэй зүйл төлөвлөсөн ч таны хүссэнээр тийм ч амархан бүтэхгүй бололтой. 

Арслан: Таны сэтгэл татам байдал тодорно. Бусадтай нөхөрсөг байхыг хичээ. Таны урмыг хугалж, сэтгэлийг чинь гонсойлгож байсан хүмүүстэй ярилцаад үзээрэй. Магадгүй та харилцаандаа асуудалтай байгаа хүмүүсийг эвлэрүүлэхэд оролцож ч болох юм. Хүмүүс танд татагдах болно. Харин нөхцөл байдлыг хөндлөнгөөс удирдах гэж оролдох хэрэггүй. Хайр дурлалын харилцаа ганц бие хүмүүсийн талд таатай байх болно. Хүсэл мөрөөдлөө сэргээх нь хосуудын хувьд таатай байна.

Охин: Мэдрэмтгий хүмүүс сэтгэл хөдөлгөсөн ном зохиолд хэт автах болно. Хайртай хүнтэйгээ хамт байх төлөвлөгөө зохиоход яг таарсан үе. Ялангуяа сүүлийн үед харилцаа тань бага зэрэг ойлгомжгүй байгаа бол анхаар. Ганц бие хүмүүсийн зөн совин дээшилж хэн нэгэн хаалга тогшиж, утсаар залгаж байна гэж төсөөлж эхэлнэ. Амрагийн харилцаанд хөнгөмсөг хандах нь хожим хор уршигтай байна. 

Жинлүүр: Нэгэн хэвийн дадал болсон уйтгартай ажлуудаа орхиж амрахыг хүснэ. Гэсэн ч ажил төрлөө хэвийн үргэлжлүүлэх хүслээр өөрийгөө цэнэглэ. Хайр дурлалын харилцаа сайхан байвал таны өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ. Хосуудын хооронд итгэлцэл маш чухал байр суурь эзлэх боловч эргэлзэх гэнэтийн асуудал гарч ирж болох юм. Хайртай хүмүүс бүгдийг илэн далангүй, сайтар ярилц.

Хилэнц: Өнөөдөр ганц бие хүмүүс санаандгүй байдлаар сэтгэл татам хүнтэй уулзана. Гэнэтийн боломж олдох бөгөөд үүнээс өмнө өөр төлөвлөгөөтэй байсан ч боломжийг алдахгүй ашигла. Найз нөхөд эсвэл хамаатан садан гэнэт зочилбол тэдний сонирхолтой яриаг сонсож их юм мэдэж авах бөгөөд магадгүй шинэ хүсэл мөрөөдөл төрнө. Ихэнх хүмүүсийн одоогийн хүсэл мөрөөдөл багагүй өөрчлөгдөх бололтой.

Нум: Өнөөдөр ихэнх цагийг хүсэл мөрөөдлийн ертөнцөд умбаж өнгөрөөнө. Сэтгэл хөдөлгөсөн сайхан зүйл тохиолдох боломжтой ба аливаа үйл ажиллагаа амжилттай явагдана. Эрүүл хооллох дэглэм зохиох, дасгал сургуулилт хийх төлөвлөгөө гаргах зэргээр амьдралын хэв маягаа энэ цаг үед тохируул. Эрүүл мэндийн сайхан байдлаа дээшлүүлэхийн төлөө ялангуяа муу зуршил таны одоогийн амьдралын хэв маягийн нэг хэсэг бол түүнийгээ хаяхын төлөө ажилла.

Матар: Өөртөө анхаарал хандуул. Таны талаар бусад хүмүүсийн ярьсан зүйлийг олж мэдэх нь сэтгэл санааг тавгүй болгож мэднэ. Сэтгэл санаа их хөдөлж магадгүй. Гэхдээ олныг хамарсан арга хэмжээ таны урам зоригийг сэргээх магадлалтай. Таагүй харилцааг удаан хугацаагаар үргэлжлүүлэхийг хүсэж байгаа эсэхдээ дотроо итгэлтэй байх хэрэгтэй. Хэрэгцээгүй болсон харилцаанаас зоригтой ангижрах нь амьдралд шинэ эрч хүчийг авчрах зөв арга зам байна

Хумх: Зарим биелээгүй ажлаас болж бага зэрэг дарамтад орох боловч сонирхолтой хөгжилтэй аялал маргаашийн ажилдаа дуртайяа ирэх хүсэл бий болгоно. Шинэхэн хайр сэтгэлтэй хосуудад асуудал үүсгэх нь урьд өмнө тулгарч байгаагүй бэрхшээлүүдийг бий болгоно. Амьдралын ялгаатай нөхцөл байдлаас болж үүсэх зөрчлийг уур бухимдлын оронд аль болох ойлголцлоор шийдэхийг хичээ.

Загас: Ойр дотнын хүмүүс тань халамж анхаарал шаардаад байгаа мэт санагдаж болох юм. Өөрийгөө тодорхой илэрхийл. Өөрийн мэдэрч буй зүйлийн талаар ярилцаж, хоорондын харилцааныхаа талаар нухацтай авч хэлэлцэх хэрэгтэй. Гэр бүл, ойр дотынхныгоо хамгаалж, тэдэнд урам зориг өгөх цаг үе ирээд байна. Хайртай хүндээ бэлэг барьж, оройн хоолонд урь. Үүний үр дүн нь маш гайхалтай байх болно. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19