Dark Light
Нийгэм | 2026-10-04

ХӨВСГӨЛ АЙМАГ ДАХЬ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙГ 16 МЯНГА ГАРУЙ ХҮН ТӨГСЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийн багш, ажилтан, суралцагчидтай уулзав.
Ерөнхийлөгч, “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” зэрэг үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд коллежийг төгсөгчид болон одоо суралцаж байгаа, ирээдүйд суралцах оюутнууд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлж, сурлагын амжилт хүсэн ерөөв.
Ерөнхийлөгч мөн орон даяар үргэлжилж байгаа “Бүх нийтээр мод тарих намрын аян”-ы хүрээнд оюутнуудтай хамт мод тарилаа.
Политехник коллеж 1973 онд Ойн техник мэргэжлийн сургууль нэртэй байгуулагдсан түүхтэй. Нарийн мужаан, уулын тракторчийн 2 ангитай, 60 сурагч, 2 багш, удирдах ажилтантай байсан бол өдгөө 42 багш, 32 ажилтантай, 650 гаруй оюутантай болжээ.   
2026-2027 оны хичээлийн жилд мэргэжлийн боловсролын 20, техникийн боловсролын 5 хөтөлбөрөөр сургалт явуулж байна.  
Коллеж хичээлийн 2 хичээлийн байртай, 150 хүүхдийн дотуур байр, номын сан, компьютерын 2 лаборатори, мэргэжлийн онолын 15 танхим, дадлагын 14 газар, 12 кабинет, спорт заалтай.
Өнгөрсөн 50 гаруй жилийн хугацаанд тус коллежийг 38 мэргэжлээр 16,000 гаруй хүн төгсөн гарчээ. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19