Dark Light
Нийгэм | 2026-10-06

ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ ӨМНӨХ САРААС БУУРЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Нийслэл Улаанбаатар хотын зарим гол нэрийн бараа, бүтээгдэхүүний 7 хоногийн дундаж үнийн судалгааг 2026 оны 10 дугаар сарын 5-ны байдлаар гаргалаа. Ерөнхий дүн мэдээгээр барааны дундаж үнэ өмнөх сарынхаас 0.3 хувиар буурсан бол өмнөх 7 хоногийнхоос 0.1 хувиар өссөн байна.

Үнийн өөрчлөлтийг бүтээгдэхүүний нэр төрлөөр нь тодруулбал:

Үнэ нь буурсан бүтээгдэхүүнүүд:

  • Хонины мах (ястай, кг): Өмнөх 7 хоногт 25,923 төгрөг байсан бол 1.0 хувиар буурч, 25,674 төгрөг болсон байна.

  • Үхрийн мах (ястай, кг): Өмнөх 7 хоногт 31,106 төгрөг байсан бол 1.0 хувиар буурч, 30,804 төгрөг болов.

Үнэ нь өссөн бүтээгдэхүүнүүд:

  • Миний монгол сүү (литр): Өмнөх 7 хоногт 5,059 төгрөг байсан бол 5.6 хувиар өсөж, 5,344 төгрөг болжээ.

  • Төмс (дотоод, кг): Өмнөх 7 хоногт 1,968 төгрөг байсан бол 1.1 хувиар өсөж, 1,989 төгрөг болсон байна.

  • Өндөг (ширхэг): Өмнөх 7 хоногт 618 төгрөг байсан бол 0.3 хувиар өсөж, 620 төгрөг болов.

Үнэ тогтвортой байгаа бүтээгдэхүүнүүд:

  • Үхрийн мах (цул, кг): 34,737 төгрөг

  • 1-р зэргийн гурил (кг): 2,541 төгрөг

  • Атар талх (600 гр): 2,926 төгрөг

  • Элсэн чихэр (кг): 5,125 төгрөг

  • Цагаан будаа (кг): 5,000 төгрөг

  • АИ-92 бензин (литр): 3,040 төгрөг

  • Дизелийн түлш (литр): 4,775 төгрөг


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08