Dark Light
Нийгэм | 2026-10-07

ТУГИЙН БАГАНАТ ЦОГЦОЛБОРЫГ ШИНЭЧИЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image
ҮБХИС-ийн түүхт 105 жилийн ойг угтаж, тус сургуулийн Офицерын сургуулийн команд, инженерийн ротын 1996 оны элсэгчид Тугийн баганат цогцолборын засвар, шинэчлэлийн ажлыг санаачлан хийж гүйцэтгэлээ.
 
Цэргийн эрдмийн өргөөнд мөр зэрэгцэн суралцаж, нэгэн тангараг дор нэгдэн, цэргийн анд нөхөрлөлөө эхлүүлснээс хойш 30 жил өнгөрч буй энэ цаг үед онжавууд төрөлх сургуулийнхаа түүх, уламжлал, үнэт зүйлсийг хүндэтгэн энэхүү бүтээн байгуулалтыг хийсэн нь онцгой ач холбогдолтой юм.
 
Засвар, шинэчлэлийн хүрээнд Тугийн баганат цогцолборын орчныг тохижуулж, явган замыг шинэчлэн, гэрэлтүүлэг суурилуулж, цогцолборын өнгө үзэмж, ашиглалтын нөхцөлийг сайжрууллаа. Мөн энэхүү бүтээн байгуулалтыг цэргийн нөхөрлөл эхэлсний 30 жилийн ой, төрөлх сургуулийнхаа түүхт 105 жилийн ойд зориулсныг гэрчлэх дурсгалын самбар байршуулжээ.
 
1996 онд Цэргийн их сургуулийн сонсогч хэмээх нэрийн дор эрдмийн босгыг алхаж, цэргийн албаны гараагаа хамт эхлүүлсэн онжавуудын хувьд 30 жилийн ой нь зөвхөн өнгөрсөн дурсамжаа эргэн санах бус, төрөлх сургуульдаа бодит бүтээн байгуулалт үлдээж, дараа үеийн сонсогчдод цэргийн нөхөрлөл, эв нэгдэл, уламжлалын үнэ цэнийг өвлүүлэн үлдээх үйлсээр тэмдэглэгдэж байна.
 
30 жилийн өмнө нэгэн тангараг дор эхэлсэн нөхөрлөл өнөөдөр төрөлх сургуульдаа үлдээсэн бүтээн байгуулалт, дурсамж, сайн үйлсээр үргэлжилж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10