Dark Light
Нийгэм | 2026-10-07

ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН 3 ЭТГЭЭДИЙГ АЛБАДАН АВЧИРЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Өнгөрсөн 7 хоногт цагдаагийн ерөнхий газрын Интерполын үндэсний төв товчооноос гадаад улсын интерполын үндэсний төв товчоодтой мэдээлэл солилцож хамтран ажилласны үр дүнд хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлж олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан 3 оргодол этгээдийг саатуулж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авлаа. 
Тухайлбал: Залилах гэмт хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлж интерполын хөх булант зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан иргэн Б-г БНСУ-аас албадан авчирсан бол улаан булант зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж, хуурамч бичиг баримт ашиглан иргэдийн үл хөдлөх эд хөрөнгийг залилж мөнгө угаасан гэмт хэрэгт шалгагдаж байгаад оргон зайлсан иргэн Б-г, бусдын орон байранд нэвтэрч хулгай лах гэмт хэрэг үйлдээд оргон зайлсан иргэн В нарыг тус тус саатуулан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. 
Цагдаагийн байгууллагаас Монгол улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа гадаад улсад оргон зайлсан гэмт этгээдүүдийг олон улсын хэмжээнд эрэн сурвалжлах идэвхтэй зохион байгуулж байгаа тул гэмт хэрэгт холбогдсон иргэд өөрсдийн сайн дураар Монгол улсад ирж хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10