Dark Light
Нийгэм | 2026-10-07

ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНИЙ ВАКЦИН ҮЙЛДВЭРЛЭХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Уг тогтоолын төслийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Засгийн газрын гишүүдэд танилцуулав. 
Ямааны годрон өвчний тархалтыг бууруулахтай холбогдуулан яаралтай хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангахад шаардлагатай 1,5 сая тун буюу 6000 литр вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд нийт 1,5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шуурхай шийдвэрлэх шаардлага үүсээд байгаа юм. Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг үндэсний үйлдвэр “Биокомбинат” ТӨХХК дотооддоо үйлдвэрлэнэ. Дээрх зардалд бэлтгэл, бүтээгдэхүүний үнэлгээ, чанарын баталгаажуулалт, үйлдвэрлэл болон нийлүүлэлтийн зардлыг тооцсон гэдгийг сайд Ц.Идэрбат танилцуулгадаа дурдлаа.
“Биокомбинат” ТӨХХК нь 23 нэрийн вакцин, 20 нэрийн оношлуур, 3 нэрийн шингэлэгч буюу нийт 46 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоодын хэрэгцээг ханган ажиллаж байна. Ямааны годрон өвчин 1952 оноос хойш 2024 он хүртэл уг өвчин бүртгэгдээгүй тул “Биокомбинат” ТӨХХК-иас ямааны годрон өвчний вакциныг 2000 он хүртэл яаралтай хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах зорилгоор улсын нөөцөд худалдан авч байжээ. 
Шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэснээр “Биокомбинат” ТӨХХК ямааны годронгийн 1.5 сая тун вакциныг хоёр сарын хугацаанд үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа юм. Ингэснээр цаашид ямааны годрон өвчнөөс сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэх нөхцөл бүрдэнэ. Вакцины хүртээмж, урьдчилан сэргийлэх арга хэмжээний бэлэн байдлыг нэмэгдүүлнэ гэдгийг сайд онцлов. 
Ямааны годрон өвчний нөхцөл байдлын талаар: 
Мал эмнэлгийн ерөнхий газрын 2026 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн мэдээллээр Говь-Алтай аймгийн Цогт, Дэлгэр, Төв аймгийн Алтанбулаг суманд ямааны годрон өвчин лабораторийн шинжилгээгээр батлагдаж, 2 аймгийн 3 суманд 3 голомт бүртгэгдээд байна. Тархвар зүйн мөшгөн тандалтаар 2026 оны 7–9 дүгээр сард хээлтүүлэгч мал 10 аймгийн 13 байршилд нийлүүлэгдсэн нь тогтоогдсон бөгөөд мал эмнэлгийн гэрчилгээгүй тээвэрлэх, тусгаарлалгүйгээр үндсэн сүрэгт нийлүүлэх, цааш дамжуулан худалдаалах тохиолдлууд нь халдвар бусад нутаг дэвсгэрт тархах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Эдгээр байршилд өвчин бүгд батлагдсан гэсэн үг биш бөгөөд халдварын эх үүсвэр, тархалтын хүрээг эцэслэн тогтоох тандалт үргэлжилж байна.
Өнөөдрийн байдлаар өвчин батлагдсан сумдад хорио цээрийн дэглэм тогтоож, шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, өвчний тандалт, лабораторийн шинжилгээ, халдваргүйтгэл, зориудын устгалын арга хэмжээг хэрэгжүүлж байгаа бөгөөд 2026 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар нийт 28 өрхийн 637 толгой ямаа өвчилж, 16 өрхийн 6296 толгой ямааг зориудын устгалд хамруулаад байна. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10