Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг салбарын сайд нар танилцууллаа.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр: Монгол Улсын экспорт сүүлийн 10 жил 3.4 дахин өсжээ. 2026 оны эхний 9 сарын байдлаар экспорт 16.6 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 54%-иар өслөө.
Нийт экспортын 95 хувь нь уул уурхай, түүн дотроо нүүрс, зэс, төмрийн хүдэр голлож байгаа бол мах, махан бүтээгдэхүүн, арьс шир уул уурхайн бус экспортын гол хувийг бүрдүүлсэн нь хөдөө аж ахуйн төслүүд үр дүнгээ өгч буйг илтгэлээ.
Нүүрсний экспортоор Ханги боомт тэргүүлж, 140 %-ийн гүйцэтгэлтэй байгаа. Шивээхүрэн 96, Бичигт 4, Гашуунсухайт 82, Булган боомт 76 хувийн гүйцэтгэлтэй, ирэх саруудад энэ тоогоо нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг дуулгая. Нүүрс, төмрийн үнэ сүүлийн 2 жил унасан бол алт, зэсийнх өссөн.
Төсвийн тэнцвэржүүлсэн үнээс давсан алт, зэсийн ашгийг “Төсвийн тогтворжуулалтын сан”-д хуримтлуулсан. Биржийн арилжааны үнэ сайн байгаа нь төсвийн орлого бүрдэхэд нэмэр боллоо. Жилд дунджаар 2.5 тэрбум ам.долларын нүүрсийг биржээр арилжаалж байна.

АДМИН







Нийгэм




