Dark Light
Нийгэм | 2026-10-07

ЭММАНУЭЛ МАКРОНД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэндийн Мөнх-Оргил 2026 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Итгэмжлэх жуух бичиг өргөн барих ёслол Парис хотноо Элизейн ордонд болж, Элчин сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макронд уламжлав.
Элчин сайд Ц.Мөнх-Оргил Монгол, Францын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй өргөжин хөгжиж, хоёр орны дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамж нэмэгдэж, хоёр талын хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, хөрөнгө оруулалт, эрчим хүч, уул уурхай, боловсрол, соёл, шинжлэх ухаан зэрэг олон салбарт бодит агуулгаар баяжиж буйг онцлов.
Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Элчин сайд Ц.Мөнх-Оргилд амжилт хүсэж, Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10