Өнгөрсөн шөнө буюу 2026 оны 10-р сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 35-р хороо Улиастайн "Бурхантын ам" гэх газарт баавгай айл руу дайрч хүний амь насанд хүрсэн харамсалтай хэрэг гарлаа.
"Баавгай гэр лүү дайраад байна" гэх дуудлагын дагуу цагдаагийн байгууллагын бүрэлдэхүүн очиход 40 настай эмэгтэй нүүрэндээ самардуулж, 55 настай эрэгтэй нас барсан байдалтай байжээ.
40 настай эмэгтэй баавгайд самардуулсныхаа дараа гэрээс гарч зугтаасан учир амьд үлдсэн хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Одоогийн байдлаар эмэгтэй эмнэлгийн хяналтад байгаа ба биеийн байдал хүнд байна.
Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс хамтран хүний аминд хүрсэн баавгайг хайж байгаа гэлээ.
Иймд иргэдийг Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Г.ГАНЦЭЦЭГ







Нийгэм




