Dark Light
Нийгэм | 2026-10-08

“ҮНДЭСНИЙ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ" БАЙГУУЛЖ, СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар нар Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллаж, эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тогтолцооны шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа болон төвийн өргөтгөлийн барилгын ажлын явцтай танилцлаа.
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны “Эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” 134 дүгээр тогтоолоор эмнэлгийн яаралтай түргэн тусламжийг улсын хэмжээнд нэгдсэн дуудлагын сүлжээнд оруулж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий “Үндэсний түргэн тусламжийн төв” тусгай мэргэжлийн төвийг байгуулах бодлогын шийдлийг баталсан.
Түргэн тусламжийн үндэсний төвийг байгуулах асуудал нь зөвхөн шинэ байгууллага бий болгох, барилга байгууламж босгох асуудал бус, дуудлага хүлээн авах, эрэмбэлэх, хэрэгцээнд тулгуурлан нөөцийг зөв хуваарилж, мэдээлэл шуурхай солилцох нөхцөлийг бүрдүүлж, эмнэлгүүдийн ачааллыг бодит цагийн мэдээлэлд үндэслэн зохицуулах нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх системийн шинэчлэл юм.
Ерөнхий сайд Н.Учрал : Монгол Улсын Засгийн газар түргэн тусламжийн тогтолцоонд хэсэгчилсэн бус, системийн шинэчлэл хийх шаардлагатай байна. Үндэсний түргэн тусламжийн төв байгуулах нь зөвхөн шинэ байгууллага барих тухай асуудал биш юм” хэмээн онцоллоо.
Яаралтай тусламжийн дуудлагын хариу арга хэмжээг сайжруулах, оновчтой зохион байгуулахад салбар дундын үйл ажиллагааг уялдуулж, мэргэжлийн чиглэлээр манлайлж, аргазүйгээр хангаж, ажиллах үүргийн Эрүүл мэндийн салбарт өглөө.
Цаашид түргэн тусламжийн дуудлагын байршил, өвчтөний биеийн байдал, эмнэлзүйн эрэмбэ, ойр байгаа түргэн тусламжийн багийн чадамж, хүлээн авах эмнэлгийн ачааллыг нэг системээс харж, хамгийн зөв шийдвэрийг богино хугацаанд гаргах боломж бүхий нэгдсэн тогтолцоог бүрдүүлэхээр ажиллана.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10