Dark Light
Нийгэм | 2026-10-08

СКҮТЕР, МОПЕД, ЦАХИЛГААН ДУГУЙН ЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТАЛААР НӨЛӨӨЛЛИЙН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

СЭТГҮҮЛЧ | Г.ГАНЦЭЦЭГ
Image

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан Эрүүл хотуудын түншлэлийн Ахлах менежер Жухи Гаутам тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтаар цахилгаан дугуй, цахилгаан скүтер, мопед төрлийн тээврийн хэрэгслийн дэд бүтэц, аюулгүй хэрэглээг сайжруулж, замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтийг хангах замаар осол, гэмтэл, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар хамтран ажиллах санал солилцлоо.

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан “Мопед болон түүнтэй адилтгах үзүүлэлттэй тээврийн хэрэгслээр явган хүний зам, дугуйн зам, авто замаар холилдон зорчих, хурд хэтрүүлэх, хамгаалах хэрэгсэлгүй зорчих тохиолдол түгээмэл болж, осол, гэмтэл нэмэгдэж байгаа нь Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болоод байна. Энэ асуудлыг цэгцлэх, аюулгүй байдлыг хангах нөлөөллийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор Эрүүл хотуудын түншлэлтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ” гэв.

Эрүүл хотуудын түншлэл (Partnership for Healthy Cities) нь халдварт бус өвчин болон гэмтэл бэртлээс урьдчилан сэргийлж, хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагаа явуулдаг дэлхийн 70 гаруй хотыг нэгтгэсэн байгууллага юм.

Эрүүл хотуудын түншлэлийн Ахлах менежер Жухи Гаутам “Улаанбаатар хот болон хотын удирдлагуудын зүгээс замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах арга хэмжээнүүдийг тууштай хэрэгжүүлж байгаад талархалтай байна. Зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэхэд замын аюулгүй байдлын хууль тогтоомж болон дэд бүтцийг хөгжүүлэх, олон нийтийн  дадал, хандлага, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх нь нэн чухал юм. Хүүхэд, залуучууд болон нийт иргэдэд ээлтэй, аюулгүй, эрүүл хотыг бий болгохын төлөө Улаанбаатар хоттой хамтран ажиллаж байна” гэлээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Эрүүл хотуудын түншлэл хамтын ажиллагаагаа өргөжүүлж, нийслэлийн замын хөдөлгөөний аюулгүй байдлын арга хэмжээг бэхжүүлэн, иргэдэд аюулгүй, хүүхэд, залуучуудад ээлтэй хотын орчныг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10