Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт, Булган уулын энгэр бэлд орших Сандуй хувилгааны дуганыг улсын төсвийн 577.4 сая төгрөгийн хөрөнгөөр сэргээн засварлаж байна.
Булган уулын энгэр бэлд орших Сандуй хувилгааны дуган нь Заяын гэгээний хийдийн цогцолборт багтдаг, соёлын биет өвд бүртгэлтэй түүхэн дурсгалт үнэт өв юм.
Анхдугаар Зая бандида Лувсанпринлэй 1679 онд шашныг дэлгэрүүлэхээр суурийг нь тавьсан алдарт Заяын хүрээний сүм, дугануудаас 1930-аад оны их хэлмэгдүүлэлтийн хүнд үеийг туулан үлдсэн цөөн дурсгалын нэг нь 1910 оны орчим баригдсан энэхүү дуган билээ.
Эртний уламжлалт хөх тоосгоор баригдсан энэхүү түүхэн дурсгалыг сэргээн засварлаж, эх төрх, хийц загварыг нь хадгалан хамгаалах нь өв соёлоо ирээдүй хойч үедээ бүрэн бүтэн өвлүүлэн үлдээх чухал ач холбогдолтой юм.
|
Эх сурвалж
| Архангай аймгийн Засаг даргын тамгын газар
|
АДМИН







Нийгэм



