Цагдаагийн байгууллагад энэ оны 10 дугаар сарын 08-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон талаарх дуудлага мэдээлэл 45, зам тээврийн осол 5, жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг 3 тус тус бүртгэгджээ.
Жолооч та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулж байна.
Хүлээлгэх хариуцлага: Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан этгээд согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1-3 жилээр хасах, торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хорих ял шийтгэнэ.
АДМИН







Нийгэм



