Dark Light
Нийгэм | 2026-10-09

ДА ХҮРЭЭ АВТО ХУДАЛДААНЫ ТӨВ ОРЧИМД 20 ЦЭГТ ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ ШИНЖЛЭВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон ШУА-ийн Биологийн хүрээлэн хамтран хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр 5 жишиг төслийг хэрэгжүүлж байна.
Дээрх 5 төслийн нэг болох Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23-р хороонд орших Да-Хүрээ авто худалдаа, засварын төвлөрсөн бүс орчмын хөрснөөс 20 цэгийн дээж авч хөрсний эрүүл ахуйн бохирдлыг E. coli titre (гэдэсний савханцар), Salmonella/Shigella (гэдэсний бүлгийн эмгэг төрүүлэгч нянгууд), Clostridium perfringens (агааргүйтэн нян) гэсэн гурван үзүүлэлтээр MNS 3297:2019 “Хөрс. Хот, суурин газрын хөрсний эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлт, бохирдлыг үнэлэх” стандарттай харьцуулан биобэлдмэлийг ашиглахын өмнөх болон дараах үр дүнг үнэлэв.
Шинжилгээний дүнгээр биобэлдмэл хэрэглэхээс өмнө 20 цэгийн 10 нь их, 7 нь дунд, 2 нь бага бохирдолтой, нэг нь цэвэр ангилалд байсан бол хэрэглэсний дараах шинжилгээгээр нэг нь их, 2 нь дунд, 7 нь бага бохирдолтой болж 10 цэгийн дээж цэвэр ангилал руу шилжсэн үр дүн гарав.
Үүнд: Өвчин үүсгэгч тус бүрийн харьцуулалтаар Salmonella/Shigella хамгийн өндөр буюу 90.0 хувь, Clostridium perfringens 64.7 хувь, E. coli 50.0 хувийн бууралттай байлаа.
Түүнчлэн судалгаанд хамрагдсан 20 цэгийн 19-д хөрсний нийт бактерийн тооны бууралт бүртгэгдсэн. Тухайлбал: биобэлдмэл хэрэглэсний дараах давтан шинжилгээгээр Staphylococcus aureus (алтан шар стафилококк)-ийн илрэлт 12 цэгээс 6, мөөгөнцрийн илрэлт 11 цэгээс 3 болж буурсан бол термофилийн бичил биетний тоон агууламж 16 цэгээс 14-д дахин илэрсэн хэдий ч 10-100 дахин их хэмжээгээр буурсан үр дүнтэй байна.
Энэхүү төслийн хувьд эмээлтийн мах бэлтгэлийн бүс орчимд хэрэглэсэн бэлдмэлтэй адил хэдий ч тухайн бүсийн бохирдуулагч хүчин зүйлсээс үүдэлтэйгээр хөрсний бохирдлын түвшин эрс буурсан үзүүлэлт гарчээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10