Dark Light
Нийгэм | 2026-10-09

EDUCATION USA MONGOLIA" ТӨВ "CCC" ХӨТӨЛБӨРИЙНХӨӨ ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТИЙГ ХИЙЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Монголын сурагчдыг АНУ-ын шилдэг их, дээд сургуулиудад амжилттай элсэхэд нь гүүр болдог "Education USA Mongolia" төв 2026 оны 10 дугаар сарын 1-ний өдөр "Competitive College Club" (CCC) хөтөлбөрийнхөө 2026–2027 оны хичээлийн жилийн шинэ элсэгчдийн албан ёсны нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэ удаагийн хөтөлбөрт нарийн шалгуурын дагуу шилдэг 22 сурагч болон 5 багш шалгаран хамрагдаж байна.

Нээлтийн арга хэмжээний үеэр сурагчдад ирэх нэг жилийн хугацаанд хэрэгжих сургалтын төлөвлөгөө, менторшип хөтөлбөр болон зохион байгуулагдах сонирхолтой үйл ажиллагаануудыг дэлгэрэнгүй танилцуулсан юм. Мөн оролцогч сурагчид өөрсдийн зөвлөх багш (ментор)-уудтайгаа уулзан танилцаж, ижил зорилготой үе тэнгийн найз нөхдийн хүрээгээ тэлэхийн зэрэгцээ ирээдүйн сургалтын зорилго, төлөвлөгөөгөө хуваалцлаа.

"Competitive College Club" (CCC) хөтөлбөр нь АНУ-ын их, дээд сургуулиудын элсэлтийн үйл явцад сурагчдыг цогцоор нь бэлтгэдэг бөгөөд эссэ бичих, стандарт шалгалтуудад бэлдэх, сургууль болон тэтгэлэг сонгох зэрэгт мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэгийг тогтмол үзүүлдэг байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10