Dark Light
Нийгэм | 2026-10-09

БААВГАЙ МАЛЧИН АЙЛЫН ӨВӨЛЖӨӨНД НЭВТЭРЧ, ГЭР СҮЙТГЭЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг 1 дүгээр багийн Дархан ноёны нутагт малчин айлын өвөлжөөнд баавгай удаа дараа орж, эд хөрөнгө сүйтгэсэн нөхцөл байдал үүсээд байна.
2026 оны 10 дугаар сарын 05-ны шөнө тухайн малчин айлын гэрийн гадаа баавгай ирж ууттай аарц идэж байна гэх дуудлага, мэдээлэл ирсний дагуу сумын Онцгой комисс шуурхай арга хэмжээ авсан байна. Баавгайг буудаж үргээх, хөөж холдуулах үед өмнө нь гаргасан байсан үхрийн шийр, арьсыг чирээд зугтжээ.
Гэвч 2026 оны 10 дугаар сарын 06-ны шөнө баавгай дахин ирж, тухайн айлын илүү гэрт хадгалж байсан 120 сав аарц болон бусад цагаан идээг идэж, сав суулгыг базаж, хаясан байна.
Үүний дараа сумын Онцгой комиссын зөвлөмжийн дагуу тухайн айлын илүү гэрт байсан цагаан идээ, аарц, өрөм зэрэг хүнсний зүйлсийг гадна орчноос зайлуулж, цэгцлэн Багануурт хүргэж тавьсан байна.
Гэвч 2026 оны 10 дугаар сарын 07-ны өглөө малчин айл гэртээ ирэхэд баавгай дахин нэвтэрч, өөрсдийн амьдардаг гэрийг сүйтгэсэн байдалтай байжээ. Мөн урд талын хөрш айлынхан яг үүдээр баавгай гарч уулын мод руу орсон гэжээ.
Тус дуудлага, мэдээллийн дагуу шөнийн цагаар Төв аймгийн Байгаль орчны газар болон Багануур дүүргийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид хамтран, дулааны мэдрэгч бүхий дроноор тухайн орчимд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.
Эрэн хайх ажиллагааны явцад баавгай тухайн айлаас ойролцоогоор 5км-ийн зайд илрээгүй бөгөөд одоогоор мэргэжлийн байгууллагууд баавгайн байршлыг тогтоох, шаардлагатай арга хэмжээг авах чиглэлээр эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулж байна.
Баавгай дахин тухайн орчимд ойртож болзошгүй тул иргэд, малчид өөрсдийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, баавгайтай ойртохгүй, хөөж туух гэж оролдохгүй, хүнс, мах, аарц, цагаан идээ болон бусад үнэр ихтэй зүйлсийг ил задгай хадгалахгүй байхыг анхааруулж байна.
Баавгай үзэгдсэн, малчин айлын хот, өвөлжөө рүү орсон тохиолдолд яаралтай холбогдох байгууллагад мэдээлж, мэргэжлийн байгууллагын өгсөн заавар, зөвлөмжийг чанд мөрдөнө үү.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10