Dark Light
Нийгэм | 2026-10-09

РИЧАРД Л.БУАНГАН ГЕНЕРАЛ БАЯРМАГНАЙД ЭСЯ-НЫ ДУРСГАЛЫН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Л.Буанган хоёр улсын батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмэр болон цэргийн эрдэмд гаргасан өндөр амжилтыг нь үнэлж, Монгол Улсын Зэвсэгт хүчний өндөр албан тушаалтан, генерал Бямбасүрэнгийн Баярмагнайд АНУ-ын Элчин сайдын яамны хүндэт дурсгалын медальонийг албан ёсоор гардуулан өглөө. 

Генерал Баярмагнай нь АНУ-д Цэргийн удирдлагын дээд шатны хоёр ч сургууль, мөн стратегийн түвшний хоёр дамжааг амжилттай дүүргэсэн бөгөөд олон улсын зэрэгт бэлтгэгдсэн манай Зэвсэгт хүчний тэргүүлэх, өндөр зэрэглэлийн боловсон хүчний нэг юм. Тэрбээр АНУ-ын цэргийн шинжлэх ухаан, стратегийн өндөр түвшний сургалтуудад амжилттай суралцаж эзэмшсэн мэдлэг, туршлагаараа дамжуулан Монгол Улсын батлан хамгаалах чадавхыг нэмэгдүүлэх болон хоёр орны армийн харилцааг шинэ шатанд гаргахад чухал үүрэг гүйцэтгэж байгааг Элчин сайд Ричард Л.Буанган шагналыг гардуулах үеэрээ онцлон тэмдэглэв. 

АНУ-ын Зэвсэгт хүчний дээд шатны академи, дамжаануудад Монголын шилдэг офицерууд амжилттай суралцаж, стратегийн удирдлагын түвшний боловсрол эзэмших нь Монгол Улсын Зэвсэгт хүчнийг дэлхийн жишигт хүргэх, тэр дундаа олон улсын энхийг сахиулах ажиллагаа болон тусгай ажиллагаануудад манлайлах чадвартай удирдагчдыг бэлтгэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулдгийг салбарынхан онцолж байна.

Олон улсын хэллэгээр үүнийг "Challenge Coin" (Тусгай үүрэг гүйцэтгэгчдийн дурсгалын зоос/медаль) гэж нэрлэдэг. Энэхүү медалийн тухай сонирхолтой түүх, баримтуудыг хүргэж байна. 

"Challenge Coin"-ий түүх ба утга учир

  • Энэхүү уламжлал нь Дэлхийн нэгдүгээр дайны үеэс АНУ-ын зэвсэгт хүчний элит анги нэгтгэлүүдийн дунд үүссэн түүхтэй. Багийн гишүүд, дайчин нөхдийнхөө нэгдмэл байдал, бие биенээ гэсэн итгэлцэл, онцгой гавьяа зүтгэлийг илэрхийлэх зорилгоор анх захиалж хийлгэдэг байжээ.

  • Орчин үед энэхүү соёл нь АНУ-ын Төрийн департамент болон Элчин сайдын яамдад нэвтэрсэн. АНУ-аас суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар (Ambassador) өөрийн нэр, Элчин сайдын яамны тамга бүхий өвөрмөц загвартай дурсгалын зоосыг тусгайлан цөөн тоогоор хийлгэдэг. 

  • Энэхүү медалийг худалдаж авах боломжгүй бөгөөд зөвхөн Элчин сайдын зүгээс хоёр улсын харилцаа, аюулгүй байдал, батлан хамгаалах салбарт онцгой гавьяа байгуулсан, өндөр амжилт гаргасан цөөн хэдэн хүнд л өөрийн биеэр талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүлэн гардуулдаг.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10