Төв аймгийн цагдаагийн алба хаагчид өчигдөр буюу 2026 оны 10 сарын 07-ны орой эргүүл, хяналт хийж байх үеэрээ мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн этгээдүүдийг илрүүллээ.
Тодруулбал 20-28 насны залуус автомашиндаа Кибантин, Каннабисын төрлийн ургамлыг хууль бусаар олж, хэрэглэсэн байсныг илрүүлж, хэрэгт холбогдолтой байж болзошгүй эм, тариур, мөнгөн дэвсгэрт, дуслын систем зэрэг зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Мансууруулах бодис нь Үндэсний аюулгүй байдал, хүн амын удмын сан, эрүүл мэнд, амь нас, үндэсний язгуур эрх ашигт шууд сөргөөр нөлөөлж нийгэмд учрах хор уршгийг нэмэгдүүлдэг.
Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил нь далд, нууцаар үйлдэгддэг тул иргэд Та бүхэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой сэжигтэй үйлдэл, нөхцөл байдал ажиглагдсан тохиолдолд цагдаагийн байгууллагад яаралтай мэдээлж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.
АДМИН





Нийгэм




