Dark Light
Нийгэм | 2026-10-09

ӨВЛИЙН ДУГУЙ ХАЛТИРГААТАЙ ЗАМД МАШИНЫ ЗОГСОХ ЧАДВАРЫГ 30-40% НЭМЭГДҮҮЛДЭГ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Хүйтний эрч чангарч, зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүсэх эрсдэлтэй байгаа тул жолооч та өвлийн дугуйгаа сольж, өөрийн болон бусдын эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс хамгаалахыг зөвлөж байна. Өвлийн дугуй нь цас мөстэй замд барьцалдах чадвар сайтай. Бусад төрлийн дугуйтай харьцуулахад халтиргаатай замд автомашины зогсох чадварыг 30-40 хувиар нэмэгдүүлдэг. Мөн өвлийн дугуйны арзгар хээ, ховил нь цастай замд туулах чадварыг сайжруулдаг.
Зуны дугуй нь хүйтнийг тэсвэрлэх чадвар муутай бөгөөд хөлдөх, халтирах эрсдэлтэй. Ингэснээр зам тээврийн осол ихээр гарах нөхцөл бий болдог. 
Жолооч та бүхэн Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөн, тээврийн хэрэгслийн бүрэн байдлыг хангаж, хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг Тээврийн цагдагийн албанаас зөвлөж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10