2026 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Хувийн амьдралын төлөвлөгөө болон гэр бүлийн үүрэг хариуцлагадаа сайн анхаарахыг цаг үе шаардах болно. Та өөрийн эрүүл мэндээ анхаарч, амьдралын хэв маягаа эргэн харах хэрэгтэй. Гадаад үзэмждээ анхаарч, бусдын анхаарлыг өөртөө татахыг хүснэ. Бусдад өөрийн ямар их авьяас чадвартайг гайхан бишрүүлэх болно. Хайр дурлалын болон найз нөхөрлөлийн харилцаанд сайхан мэдрэмжүүд тань руу урссаар байх болно. Сонирхолтой зүйл тохиох бололтой.
Үхэр: Амьдралын амтыг мэдрэх сайхан аялал нь стрессээ тайлах гайхамшигтай арга байх болно. Хол газар явах хүмүүс арын ажлаа найдвартай хүнд үлдээх тал дээр ихээхэн санаа тавь. Хайртай хосуудын дунд үүссэн асуудал тийм ч ноцтой үндэслэл байхгүйг олж мэдэх бололтой. Таныг гэнэтийн бэлэг, сайхан мэдээ хүлээж байна. Дотнын хүнээсээ бэлэг хүлээн авч ч магадгүй.
Ихэр: Төлөвлөж байгаагүй, шинэ үйл явдал танай гэр бүлд тохиолдоход ойрхон байна. Нэгэнт болсон үед үүнийг төлөвлөж байгаагүйдээ гайхах болно. Энэ нь олон хүнд анзаарагдаагүй таатай боломж авчирч магад. Үүнийг та зөвөөр ашиглах хэрэгтэй. Танд тэр болгон ирээд байхгүй завшаан гэдгийг ойлгох хэрэгтэй. Харин урт хугацаанд төлөвлөж байсан сайхан санаа тань хоосон байж болох ч амжилтад хүрэхэд тус нэмэр болох олон хүчин зүйл байдгийг сана.
Мэлхий: Бүхий л өдрийн турш од эрхсийн хөдөлгөөн идэвхтэй байна. Та өөрийн дотнын найз болон хамтрагчтайгаа цагийг зугаатай өнгөрүүлнэ. Шаргуу, бүтээлч байдал тань сайн үр дүнд хүргэнэ. Ганц бие хүмүүсийн хувьд хайр дурлалын од гийх бөгөөд хэн нэгэнд зүрх сэтгэлээ зориулахаас өмнө эсрэг хүйстнээ сайтар тань. Гэр бүлтэй хүмүүс хүүхдүүдтэйгээ цагийг зугаатай өнгөрөөвөл энэ нь хайр хүндэтгэл болон эргэж ирнэ.
Арслан: Өдөр тутмын зорилго хүчтэй давамгайлах болно. Хэрвээ та ямар нэг дарамтын доор байгаа бол өөрийн зан аашаа барьж тухайн нөхцөл байдалд аль болох эерэг байдлыг олж харахыг хичээ. Хайрын дурлалын хувьд аз жаргалтай харилцааг хүсэж байгаа бол онцгой төлөвлөгөө хэрэгжүүл. Хайртай хүнтэйгээ цагийг сайхан өнгөрүүлээрэй. Ганц бие хүмүүс энэ оройг олон хүмүүстэйгээ хамт өнгөрүүл.
Охин: Гэр бүлийнхэнтэйгээ хамтдаа цагийг өнгөрүүлэх төлөвлөгөө зохиох нь тааламжтай. Хайртай хүмүүсээ аз жаргалтай байлгах нь таны хувьд гол зүйл юм. Ойр дотнын хүнтэйгээ хамт байж, өөрийн хүсэл мөрөөдөл, урт хугацааны зорилгынхоо талаар ярилц. Чөлөөт цагаараа сонирхолтой зүйл хийж, биеэ амраахад тохиромжтой үе.
Жинлүүр: Цагт баригдалгүй өөрийн хүсэж байгаа зүйлийг л хий. Өнөөдөр та бүтээлч байх ба өөрийгөө эвдсэн ямар нэг зүйл хийхийг хүснэ. Найзуудтайгаа гадуур зугаалахдаа өмнө нь мэдэж байгаагүй олон зүйлийг мэдэх болно. Шинэ хүнтэй танилцахдаа хэт хийсвэр хандахгүй байхыг хичээ. Түүнийг чухам ямар хүн бэ гэдгийг олж мэд. Эс тэгвэл та хүнд байдалд орох болно. Хэрэв найзад чинь тусламж хэрэгтэй байгаа бол чадах чинээгээрээ тусал. Түүнийг ганцааранг нь бүү орхи.
Хилэнц: Энэ өдөр томоохон худалдан авалтаас зайлсхий. Учир нь од эрхсийн хөдөлгөөнтэй байдал таны сэтгэлийг хөдөлгөж санхүүгийн алдагдалд оруулж магадгүй байна. Ухаалаг бус, эмх цэгцгүй хандлага байх тул алдаа гарч болзошгүй. Олон нийтийн замбараагүй, тайван бус байдлаас болж бэрхшээл тулгарч болно.
Нум: Уран бүтээлч хүмүүст өнөөдөр сонирхолтой үйл явдал тохиолдох болно. Дэмжигч болон сонирхол нэгтэй хүмүүсээс сайхан мэдээ хүлээн авна. Өөрийн хил хязгаарыг зөв тогтоосноор хэн нэгэнтэй эхлүүлэх харилцаа холбоо илүү хялбар байна. Энэ харилцаа танд таарч тохирч байгаад итгэлтэй байхын тулд дотоод мэдрэмжээ сайн ашиглах хэрэгтэй.Ойр дотнын хүмүүсээ нэг дор цугларах үед сэтгэлд хүрэх үнэн үг хэлэхийг хичээ.
Матар: Олон нийтийн газраар явахдаа анхаарал болгоомжтой бай. Тайван бус байдал таныг асуудалд оруулж мэднэ. Бие махбодын эрч хүч өндөр байх хэдий ч бүү хэтрүүлээрэй. Үгүй бол эрүүл мэнд асуудалд орох болно. Эрүүл мэндийн асуудалд анхаарал болгоомжтой ханд. Гэр бүлийн гишүүд хоорондоо асуудалтай байгаа бол найрсаг харилцаа тогтоох яриа өрнүүлэх нь энэ хөшүүн байдлаас гарах арга байна.
Хумх: Өнөөдөр хувийн зарим асуудал таныг хий дэмий зүйлд сэтгэлээ зовох байдалд хүргэх болно. Магадгүй юу ч болоогүй байхад дэмий санаа зовох хэрэггүй. Таны далд ухамсар юу зөгнөж буй талаар ойлгох гэж хичээх болно. Өөрт хамаагүй дэлхийн нийтийн улс төр, эдийн засгийн байдалд ч санаа зовох магадгүй. Тайван байхын тулд гэр бүлийн асуудалдаа жижиг гэхгүй анхаарч, өөрийгөө төвлөрүүлэх хэрэгтэй.
Загас: Мөнгө үрэх хүсэл таныг эзэмдэнэ. Зарим хүн танд зовж олсон мөнгөө салхинд хийсгэх сэдэл өгөх бололтой. Өгөөмөр зан хэнийг нь ч аврахгүй. Хэн нэгний ятгалгад авталгүйгээр үнэн сэтгэлээсээ бусдад туслаарай. Таныг ойлгож чадах хүнтэй л хамт байгаарай. Аливаа харилцаанд холбогдохоосоо өмнө таны хувийн эрх ашигт халдахаар бол болгоомжлоорой. Хайр дурлалаа хайж буй хүмүүс энэ эрлээ нухацтай үргэлжлүүлэх үе.
АДМИН






Нийгэм




