Dark Light
Нийгэм | 2026-10-11

Х.НЯМБААТАР: ҮГЭНД ОРВОЛ ШАГНАЛ, ҮГҮЙ БОЛ ШОРОН БОЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сэтгүүлч Ц.Шинэбаярыг цагдан хорьсон асуудлаар Хотын дарга асан Х.Нямбаатар байр сууриа илэрхийлэв. 

Тэрбээр: "Үүр шөнийн заагт 5 цаг 30 минутад сэтгүүлчийг цагдан хорив. ҮХЦ-ийн дээр хөх тэнгэр бий гэж бид ойлгож явав. Үгүй ээ. ҮХЦ-ийн дээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэлийн алба байдаг юм байна. Бид харлаа. Өнөөдөр шүүхээр гэм буруутай нь эцэслэн тогтоогдоогүй иргэдийг Ерөнхийлөгчийн Тамгын газар шууд ялладаг болчхож. Монгол Улсад 1 хүний дарангуйлал аль хэдийнээ тогтчихжээ. Цэргийн диктатур шүү. Сэтгүүлчийг сулла. Бага тэнгэрт баригдаж байгаа барилгуудын зөвшөөрөл гарга гэж Я.С намайг шахсан. Миний эрх хүрээний асуудал биш, Байгаль орчны яамны газар зөвшөөрөл олгох ёстой гэхэд, тэнд асуудлыг зохицуулсан гэж надаар захирамжлуулсан. Монгол цэргийн холбооны 22 давхар барилгын зөвшөөрлийг бас намайг дарамталж захирамжлуулсан. Эрэн сурвалжлах сэтгүүл зүй ажлаа хийх хэрэгтэй байна. Үгэнд орвол шагнал, үгүй бол шорон болжээ" гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10