Dark Light
Нийгэм | 2026-10-10

ЖИНЛҮҮР: УРАМ ЗОРИГ БА СЭТГЭЛГЭЭ ӨНДӨР БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2026 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Аливааг эргэцүүлэн бодоход таатай өдөр бөгөөд явган алхах нь таны оюун ухааныг сэргээж өгөх болно. Илүү үр дүнтэй байж болох өөрчлөлт амьдралд хэрэгтэй үе юм. Эрүүл мэнддээ анхаарч танд ямар дасгал хөдөлгөөн хамгийн тохиромжтойг олж мэд. Өөрийн амьдралд тулгарах сорилтыг тайван хүлээж аваарай. Ямар нэг спортоор хичээллэдэг хүмүүс эрч хүчээр дүүрэн байх бөгөөд олныг хамарсан тэмцээнд оролцохоор шийднэ. 

Үхэр: Оюун санаагаа ариусгаж, бясалгал хийснээр та мөнгөөр худалдаж авч боломгүй тайвшралыг олж авах болно. Эрчимтэй хөдөлгөөн таны эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх бөгөөд иог бясалгал хийвэл бүр үр дүнтэй байх болно. Дасгал хөдөлгөөн хийн, бие бялдраа хөгжүүлэхэд цаг гаргаарай. Зөв хоолны дэглэм сахиж тохирсон дасгал хөдөлгөөн хийх нь эрүүл мэндээ анхаарах гол үндэс. Таны сэтгэлийг татдаг хүнтэй уулзахаас татгалзах хэрэггүй. Тэвчээртэй байж хайр дурлал өөрөө өсөн дэвжихийг хүлээх хэрэгтэй. 

Ихэр: Бүх асуудлаа мартаж, энэ сайхан өдрийг сэтгэл хангалуун өнгөрүүл. Ямар нэг төлөвлөгөө гаргалгүй, шинэ зүйлд нээлттэй хандаж чадвал та төсөөлж байснаасаа ч илүү зүйлийг олж авах болно. Хамтын ажиллагааны хүрээллээс болоод таны сонирхлыг гаднын соёл амьдралын хэв маяг хүчтэй татах болно.

Мэлхий: Цаг агаарын байдлаас шалтгаалж хууч өвчин сэдэрч магадгүй. Гэрээсээ хол эсвэл гадуур удаан явсны хэрэггүй. Хэн нэгэн өөрийн ашиг сонирхлын төлөө танд саад учруулах, далд явууллага хийх тул сэрэмжтэй бай. Од эрхсийн хандлага санааг тань зовоож буй зүйлийнхээ талаар илэн далангүй ярилцах хэрэгтэйг сануулж байна. Хүн бүр ижил санаа бодолтой байхгүй. Өнөөдөр таны үзэл бодолтой санал нийлэхгүй хүмүүс олширно. Аливаа чухал үйл явдлаар үзэл санаа, итгэл үнэмшлээ хамгаалснаар бусад хүмүүст үнэлэгдэх болно. 

Арслан: Өөрийгөө их ажлаар дарж, амрах завгүй ажиллах нь эрүүл мэндэд тань сөргөөр нөлөөлөх болно. Өөрчлөлтүүдийг хийхэд ямагт хэцүү байдаг гэхдээ энэ мөчид өөрчлөлт хийхэд тохиромжтой байх болно. Ядаргаанд орсон мэт санагдвал эмнэлэгт үзүүлж цаг алдалгүй эмчилгээ хийлгээрэй. Та хүмүүст дэмжиж туслан, таатай хандах болно. Зарим үед хэцүү байсан ч танд хүмүүс итгэж найдаж болно гэдэг бодол хожим их хэрэг болно гэдгийг ухаар. Хайр сэтгэлийн харилцаанд хүлээцтэй байдлаар аливаа саадыг даван туул. 

Охин: Эцэг эх охиныхон үр хүүхдэдээ анхаарал тавьж, тэдний бахархлыг хүлээх үйл ажиллагаа зохион байгуул. Сайхан мөчөө зураг дүрсээр буулгаж авбал, хожим үзэж сэтгэлээ сэргээх сайхан дурсамжтай болно гэдгийг сана. Уран сэтгэмж, сэтгэл хөдлөл шаардсан үйл явдлыг үзэж харахад таарсан цаг үе. Өнөөдөр хайртай хүнтэйгээ хамт оройн зоог барьж, сонирхолтой кино үзэн гэр бүлийн уур амьсгалаа сайхан болго.

Жинлүүр: Урам зориг ба сэтгэлгээ өндөр байна. Зарим хүмүүс гэр бүлийнхнийгээ зугаацуулах хүсэл дүүрэн байна. Та амьдарч буй орон байр, орчноо сайжруулахыг хүсэж болох юм. Хэрэв багахан засвар хэрэгтэй байгаа бол сонирхолтой өөрчлөлт олоход цагийг зарцуул. Ямар ч өөрчлөлт хийсэн эргэлзээгүйгээр одоогийн байдлыг сайжруулна. Найз нөхөд, хайртай хүмүүстэйгээ илэн далангүй харилц. Та өөрийн дуртай зүйлдээ цаг гаргавал оройг таатай өнгөрүүлнэ.

Хилэнц: Романтик дурлалын галыг асахад амархан байх бололтой. Романтик харилцаагаа илүү олон талтай, идэвхтэй болго. Хоорондоо үүссэн хүйтэн хөндий байдал, санал зөрөлдөөнийг шийдвэрлэхэд яг тохирсон цаг. Хайртай хосууд бие биедээ хардах үндэслэл бүү гарга. Танд ямар үнэ цэнтэй хүн гэдгийг нотлон харуул. Зөн билэг чинь таны амьдралын зөвлөгч байх болно. Бусдын хэлсэн зөвлөгөө бүхэн үнэн байх албагүй. 

Нум: Хувийн бизнес хийдэг хүмүүс захиалагчаа нэмэгдүүлэх аргатай болно. Зохиол бүтээл туурвидаг хүмүүс нэг хэвийн загварт баригдах магадлалтай. Тиймээс өөртөө тайвшрах, сэргэх боломж өг. Ойр дотнын хүмүүсээ авьяас чадвараа нээж илрүүлэхэд нь өөрийн чадах бүхнээр туслах хэрэгтэй. Амьдралын хэв маягаа бусдад бүү тулга. Таны үзэл бодлоор бусад хүмүүс хязгаарлагдах ёсгүй. 

Матар: Хайртай хүмүүсийнхээ санаанд нь тааруулахыг хэчнээн оролдсон ч таныг дутуу үнэлж байгаа шиг санагдаж магадгүй. Ойр дотнынхон тань завгүй байгаа учраас яг одоо сэтгэл санааны хувьд тэдний тусламж танд хэрэгтэй байгааг анзаарахгүй байж мэднэ. Тиймээс зүгээр л тэднийг ойлгоод чин сэтгэлээсээ тэврэхийг хүсэж яагаад болохгүй гэж. Ашигтай санаанууд дээр анхаарлаа хандуулж өөрийн гэсэн хүслээ биелүүлж эхэл. 

Хумх: Амьдрах орчны асуудал анхаарлын төвд байна. Өнөөдөр өөрийн ихэнх цаг заваа гэр орны чухал асуудалд зарцуулна. Өдрийн сүүл гэхэд та өөрийн хийх ёстой ажлаа дуусгаж амжаагүй байх бололтой. Гэр орноо засаж чимэглэх, эргэн тойрон дахь эвдэрсэн эд зүйлийг засах зэрэг ажлыг хийхэд тохиромжтой цаг үе. Хэрэв та гэртээ дээд зэргээр тав тухтай байхыг хүсдэг бол хүрээлэн буй орчиндоо ямар нэгэн өнгө гэрлийг нэм. 

Загас: Энэ өдөр од эрхсийн нөлөө таны талд байгаа учир одоо бусдад сайхан сэтгэгдэл үлдээх өөрийн олон авьяас чадвараа харуулж, хувийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлж чадна. Аяллаар явж газар үзэх, үзэсгэлэнтэй газарт очиж намрын байгаль харахад хамгийн зохимжтой цаг. Ганц бие хүмүүс ирээдүйд холбоотой байх хүнтэй уулзаж мэдэх юм. Харин янз бүрийн зугаатай сайхан зүйлс хөнгөмсөг зантай хүмүүсийг бодит байдлаас тасрахад хүргэнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10