Dark Light
Нийгэм | 2026-10-11

"БАЯНХОШУУ ОЛОН НИЙТИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ” XI САРД АШИГЛАЛТАД ОРНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хотын төв рүү чиглэсэн төвлөрлийг сааруулах, нийгмийн үйлчилгээг 20 минутын дотор авах хүнд ээлтэй шинэ орчин, нөхцөлийг бүрдүүлэх, автозамын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд Баянхошуу, Сэлбэ, Дамбадаржаа болон Толгойт дэд төвүүдийг байгуулж байна. 
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Баянхошуу дэд төвийн төслийн талбайд ажиллалаа. 

"Баянхошуу Олон нийтийн хөгжлийн төв” ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад орно

Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд байгуулагдсан “Олон нийтийн хөгжлийн төв” ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад орно. Тус төв нь 200 хүний хүчин чадалтай, 1,186 м² талбайтай, гурван давхар барилга бөгөөд гаднаа хүүхдийн тоглоомын талбай, саравч болон 50 автомашины зогсоолтой. Тус төвөөр дамжуулан Сонгинохайрхан дүүргийн 340 мянга гаруй оршин суугч, 96 мянган өрх, 7500 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 133 мянган хүүхдэд үйлчилгээ үзүүлнэ. Олон нийтийн хөгжлийн төв хүүхэд хамгааллын үйлчилгээ, бүх насныханд зориулсан хувь хүний хөгжлийн сургалт, сэтгэл зүй, хууль эрх зүйн зөвлөгөө үзүүлнэ. Мөн тус төв нь ахмадууд чөлөөт цагаа өнгөрүүлэх танхимтай. 

240 хүүхдийн “376 дугаар цэцэрлэг” арваннэгдүгээр сард хүүхдүүдээ хүлээн авна

Баянхошуу дэд төвд 240 хүүхдийн ортой “376 дугаар цэцэрлэг” арваннэгдүгээр сард хүүхэд багачуудаа хүлээн авна. Тус цэцэрлэг 240 хүүхдийн ортой. 1,945 м² талбайтай, хоёр давхар бөгөөд бие даасан халаалтын системтэй, ус хангамж, ариутгах татуургын төвийн системд холбогдсон, инженерийн хангамжийг бүрэн шийдвэрлэсэн цэцэрлэг юм. 
Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд цэцэрлэгийн насны 653 хүүхэд амьдардаг. Тус хороонд төрийн өмчийн цэцэрлэг байхгүй бөгөөд нэг хувийн цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Цэцэрлэг ашиглалтад орсноор сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, хүүхдүүдийн сурч хөгжих таатай орчин бүрдэх юм.

Баянхошуу дэд төвд баригдаж буй спорт цогцолборын барилга ашиглалтад орсноор 30 мянган иргэн спортоор хичээллэх боломж бүрдэнэ

Баянхошуу дэд төвд баригдаж буй Спорт цогцолбор нь 4,227 м² талбайтай, зоорьтой дөрвөн давхар барилга бөгөөд 650 хүний суудалтай спорт заал, 25 метр урт таван зам бүхий усан бассейнтай, жүдо, чөлөөт бөх, самбо, боксын иж бүрэн бэлтгэлийн заал, мөн 166 автомашины гадна зогсоолтой. Тус спорт цогцолбор ашиглалтад орсноор ойр орчмын дөрвөн хорооны 30 мянга гаруй оршин суугч спортоор хичээллэх боломж бий болж, хүртээмж нэмэгдэнэ. Түүнчлэн нийслэлийн хэмжээний спортын тэмцээн, уралдаан, арга хэмжээг тус төвд зохион байгуулах юм. Спорт цогцолбор нь усан сэлэлт, бокс, жүдо, иог, гимнастик, биеийн хүчний бэлтгэл, чийрэгжүүлэлтийн анги танхим, олон төрөлт спорт заалтай бөгөөд бүх насныхны спортоор хичээллэх боломжийг хангах, эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих зориулалттай. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Баянхошуу дэд төвд хэрэгжиж буй нийгмийн барилга байгууламжийн дулааны асуудлыг ирэх долоо хоногт яаралтай шийднэ. “20 минутын хот” бодлогын хүрээнд Баянхошуу дэд төвд төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, нэг дороос авах боломжийг бүрдүүлэх бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлж байна. Шинээр ашиглалтад орж байгаа энэхүү төслүүдэд хариуцсан байгууллага үйл ажиллагаа явуулахдаа мэргэжлийн хүмүүсийг ил тод нээлттэй сонгон шалгаруулж, чадвартай боловсон хүчнийг авах ёстой. Менежментийн асуудалд өндөр ач холбогдол өгнө” гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10